Дуучин А COOL: Д.Дэлгэрсайхан охиныхоо эмчилгээний зардлыг олохоор орон нутгаар тоглолт хийж яваа юм байна. Манай гэр бүл 1 сая төгрөг xaндивлаж байна.

Монголын хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхан төрсөн охиныхоо эмчилгээний зардлыг олохоор Өвөрхангай аймгийн бүх сумдаар ганцаараа тоглож байгаа талаар мэдээлэл байна.

Тэгвэл уран бүтээлчдээс сайн үйлсийн аянд манлайлан оролцдог дуучин А COOL жүжигчин Д.Дэлгэрсайханы охины эмчилгээнд нэг сая төгрөгийн xaндив өргөж байгаагаа нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгдсэн байна.

Тэрбээр хэлэхдээ “Маск хамтлагийн Дээгийд туслаарай охин нь хүнд ө в ч т э й хөдөө орон нутгаар тоглолт хийж яваа юм байна! Би сайн танихгүй гэхдээ манай гэр бүлийн зүгээс 1 сая төгрөг xaндив өргөж байна!

Зовох цагт нөхрийн чанар гэдэг хүүхэд өвдөх маш хэцүү! Ойлгож бүгдээрээ дэмжээрэй!” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *