Он гарснаас хойш Монгол Улс 1.37 тэрбум ам.долларын импорт хийсний 600 орчим сая ам.долларыг тансаг зэрэглэлийн автомашины худалдан авалтад зарцуулсан байна.

Сүүлийн үед үүсээд байгаа ханшийн асуудалтай холбоотойгоор Монголбанкнаас мэдээлэл хийв.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний импортод тодорхой хязгаарлалт тавих саналыг УИХ, Засгийн газарт хүргүүлэх саналтай байгаагаа мэдээлэв.

Учир нь 2022 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл Монголбанк арилжааны банкуудад 1.5 тэрбум ам.доллар нийлүүлжээ.

Харин статистик үзүүлэлтээс харвал он гарснаас хойш Монгол Улс 1.37 тэрбум ам.долларын импорт хийсний 600 орчим сая ам.долларыг тансаг зэрэглэлийн автомашины худалдан авалтад зарцуулсан байна.

Энэ нь хилийн нөхцөлтэй холбоотой экспорт буурсан энэ үед төлбөрийн тэнцэлд дарамт учруулж байгаа тул төгрөгийн тогтвортой байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүднээс уг саналыг гаргаж байгааг Б.Лхагвасүрэн тайлбарлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *