Шуудай цемент импортоор оруулж ирэхэд 8700₮, харин дотоодод 14,000₮ байна

Барилгын материалын үнэ өсч байгаа нь бодит өсөлт мөн эсэхийг шалгахаар Монгол улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын гарч ажиллаж байгаа.

Энэ тухай ажлын хэсгийн ахлагч МУ-ын Шадар сайд С.Амарсайхан “Төрөөс дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллаж байгаа, гэтэл цементийн үнийг ийнхүү замбараагүй нэмж байгаа нь хэр зохимжтой вэ? ямар ч байсан шалгалтаар бүх зүйл тодорхой болно.

Үнэ нэмэгдэнэ гэдэг нь эргээд худалдан авалт буурахад нөлөөлнө. Хэрвээ үнэ буурахгүй бол Засгийн газраас импортын чанартай, хямд цемент оруулж ирэх хувилбарыг судална” гэсэн юм.

Дотоодын үйлдвэрлэгчид 1тн цементийг 280 мянган төгрөгөөр худалдаалж байгаа бол дараах аж ахуйн нэгжүүд 1тн цементийг татвар тооцоогүй үнээр дунджаар 174,000 төгрөгөөр оруулж ирж байна.

Энэ нь шуудай цемент дотоодынх 14 мянган төгрөг, импортынх 8700 төгрөг гэсэн үг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *