Ц.Даваасүрэн: Өpийн асуудлаас болж цахилгаан, дулааны үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрсэн.

Хөгжлийн банкны асуудлаар прокурор, АТГ-ын мөрдөгч нар эрчимтэй ажиллаж байна. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Эрчим хүчний яам Хөгжлийн банкны зээлийг төлөхийн тулд цахилгаан, дулааны үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрнэ гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэллээ.

Тэрээр ажлын дэд хэсэг 61 обьектын эзэд зээл аваад зориулалтын дагуу зарцуулсан эсэхиийг тодруулсан. Мөн Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзсан. Ажил маш хангалтгүй байна. Зээлийг зориулалтын бусаар ашигласан цөөөнгүй ААН байна. Тоог бол яг таг хэлэх боломжгүй.

Учир нь өмнөх шалгалтын дүнгээр 10 орчим гэсэн. Гэтэл нь яг бодит гэх хэцүү. Чанаргүй зээлийн эздийн асуудлын хурдхан шийдэхгүйы бол цаашид асуудал хүндэрнэ. Зарим зээлдэгч график байгуулаад төлнө гэсэн. Тал талаас нь ярьж байна, шийдэл олдох байх. Би Хөгжлийн банкны энэ асуудлыг шалгах ажлын хэсгийн гишүүн шүү дээ. Энэ утгаараа Хөгжлийн банкны асуудал ийм түвшинд хүрэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж.

Гол нь зээл олгохдоо хуулийн дагуу олгоогүй байна. Үүнээс болж Монголын төр, түмэн xoxирч байна. Тиймээс тус банкны үйл ажиллагаанд эрс өөрчлөлт оруулах ёстой. Цаашид төлөлт нэмэгдэхгүй бол цахилгаан, дулааны үнийг нэмэхээс аргагүйд хүрнэ. Учир нь чанаргүй зээлийн гуравны нэгийг Төрийн өмчит компаниуд эзэлж байгаа.

Төр өөрөө санхүүжүүлж чадахгүйтэй холбоотой. нөгөөтэйгүүр ДЦС-4 -ийг төр санхүүжүүлж чадаагүй, үнэ барьчихсан. Бүхэл бүтэн 74 тэрбумын алдагдалтай байна. Ийм байхад яаж ашигтай ажиллах юм бэ. Тэгэхээр Хөгжлийн банкнаас Эрчим хүчний яамны авсан зээлийг яаж төлөх юм бэ. Тэгэхээр дулаан, цахилгааны үнийг нэмэхээс аргагүй.

Хэрвээ яг өөрөөр нь төлүүлнэ гэвэл Улаанбаатар хотод хэсэгчилсэн цахилгааны хязгаарлалт хийх байсан. Энэ бол маш эрсдэлтэй алхам шүү дээ. Тиймээс нэг талаасаа Хөгжлийн банкнаас зээл олгосон нь зүйн хэрэг байсан. Тийм биз дээ. Тэгэхээр Амгалангийн дулааны цахилгаан станц,, ТЭЦ-4 зэргийг өрөө төл гэвэл дулаан, цахилгааны үнийг нэмнэ. Өөр аргагүй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *