ШУУРХАЙ: “Ковид-19”-ийн Дельтакрон гэх шинэ хувилбар илэрчээ. Энэхүү мутацийн тухай таны мэдэх ёстой зүйлс.

Европын орнууд болон АНУ-д “Ковид-19” цар тахлын дельта болон омикрон хувилбарын нийлмэл дельтакрон гэх шинэ хувилбар илэрсэн нь шинжлэх ухааны салбарынхны анхаарлыг ихээхэн татаж байгаа билээ.

Вашингтоны Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэн Скотт Нгуен нэгдүгээр сард Франц улсаас цуглуулсан дээжээс дельта болон омикрон хувилбарын нийлмэл хувилбарыг анх илрүүлсэн гэжээ.

Үүний дараа уг хувилбар нь Нидерланд, Дани, АНУ зэрэг улсаас дахин илэрсэн аж. Гэсэн хэдий ч судлаачид уг хувилбар нь тийм ч нoцтoй асуудал үүсгэхгүй гэж үзэж байгаа юм.

Учир нь Францын Pasteur судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр дельтакрон хувилбар илэрснээс хойш аль хэдийн хоёр сар өнгөрсөн ч ердөө 50 орчим тохиолдол батлагдсан нь халдварлах чадвар багатай нэн ховор вирус болохыг харуулж байна гэв.

Эх сурвалж: YTN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *