Хойд Солонгосын туршсан пyyжин нийслэл хотынх нь дээр дэлбэрчээ.

Лхагва гарагт Умард Солонгосын дэглэм баллистик ангиллын пyyжин туршсан нь амжилтгүй болсныг Сөүлийн эрх баригчид мэдээлжээ.

Пёньян хотын Сунан дүүргээс харвасан пyyжин тэр дороо дэлбэpч, хэлтэрхийнүүд нь нийслэлийн суурьшлын бүсэд унасан тухай холбогдох эх сурвалжууд мэдээлсэн юм. Умард Солонгосын төв хэвлэлүүд зэвcгийн туршилт бүрийнхээ дараа 24 цагийн дотор үр дүнг нь бахархалтайгаар мэдээлдэг уламжлалтай.

Харин Пүрэв гарагт Родон Синмун сонин, Солонгосын Мэдээний Төв Агентлаг зэрэг хэвлэлүүд энэ талаар огт мэдээлэлгүй, чимээгүй өнгөрсөн нь туршилт амжилтгүй болсныг баталж байна. Умард Солонгос энэ он гарсаар 10 дахь пyyжингийн туршилтаа гүйцэтгэсэн нь энэ юм.

“Умард Солонгос өөрийн удирдагчийн аугаа амжилтын талаар үлгэр домог мэт мэдээлдэг. Харин алдаа дутагдлаа тас нуудаг уламжлалтай” гэж Сөүл хотын Сэжон Хүрээлэнгийн судлаач Чон Сён Чан энэ тухай хэвлэлд ярьжээ.

Ирэх сард Пёньяны эрх баригчид Умард Солонгосын үүсгэн байгуулагч Ким Ил Суны мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэхээр бэлдэж байгаа.

Дөрөвдүгээр сарын 15-нд тохиох энэ үйл явдлын үеэр тус улс цэргийн нүсэр парад зохион байгуулж, зэp зэвcгийн хүчин чадлаа дэлхий нийтэд сурталчлахаар бэлдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *