Гэрийн эздийг унтаж байхад гэрээс нь xyлгай хийсэн эмэгтэйн нүүрийг ил гаргасан бичлэг цацаж, эpxийг нь зөрчлөө.

Содон хороололын 102 дугаар байрны …. тоотод оршин суудаг айлд өнөөдөр өглөө хyлгай орсон байна.

Тодруулбал, өглөөний 6.35 минутын орчимд нэгэн coгтуу эмэгтэй тус айлын мөнгөн аяга, хувцас эд хэрэглэл зэргийг xyлгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Энэ талаар хохирогч эмэгтэй “Өглөө эрт 6 цагт дүү маань хичээлтэй явдаг юм. гэрээсээ гарсан цаг нь 6,25 мнуттанд гарж явсны дараа тун удалгүй 10 минут хүлээж зогсож байгаад 6,35-д гэр лүү орж ирсэн байна.

Ингээд том өрөөний шкаф уудлаад мөнгөн аягануудыг маань авч байсныг мэдлээ. Унтлагын өрөөндөө унтаж байсан ч хүн явах чимээнээр сэрээд хартал энэ хүн тоох ч үгүй.

Өөрийнхөө гэрээс юм авч байгаа мэт том өрөөний шкаф уудлаад аяганууд болон ээмэг бөгжийг маань аваад зогсож байлаа. Өөрт нь нэг шинэ гутал нэг хуучин гутал бусад хувцаснууд цүнхэлчихсэн.

Үүнийг энэ айлаас авсан гэж хэлж байсан. Тиймийн учир оршин суугчид та бүхэн хаалга үүдээ сайн цоочилж, өглөө эрт болон оройдоо орж гарахдаа гэрийнхэндээ мэдэгдэж хаалга үүдээ сайн цоочилж байхыг сэрэмжүүлж байна. Тэр xyлгайч хэлэхдээ өглөө орой хүмүүсийн анхаарал суларч байдаг гэж хэлж байсан” хэмээжээ.

Хэдийгээр дээрх эмэгтэй ху.л.гай хйисэн нь буруу ч гэлээ, гэрийн эзэд нь түүний нүүрийг ил гаргасан бичлэг хийж олон нийтийн сүлжээгээр цацлаа. Энэ нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *