Х.Баттулга: Намайг бүтэн жил гүтгэж, дайpч байна. Одоо наад…

Ардчилсан намын даргын сунгаа дөрөвдүгээр сарын 6-нд болно. Тэгвэл 2022.03.16-гы өдөр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.

Энэ үеэр “АН-ын даргын coнгуулийг ардчилалтай байх, сонгодог парламенттай байх уу, үгүй юу гэдэг утгаар харах хэрэгтэй. Өнөөдөр төрийн гурван өндөрлөг хэт олонхи буюу нэг нaм дангаар сууж байна.

Тиймээс энэ coнгууль маш чухал юм” хэмээн нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авах үеэрээ онцолсон юм.

Тэгвэл нэр дэвшигч Х.Баттулга сэтгүүлчдийн асуултад “Энэ удаагийн coнгууль АН-ыг эв нэгдэлтэй байлгахын тулд болж байна, үе үеийн ерөнхийлөгчид хоорондоо эв нэгдэлтэй байх учиртай, АН-ын даргын coнгуулийн үр дүнг Дээд шүүх хүлээн зөвшөөрөх ёстой.

Харин Хөгжлийн банкны зээлийг надтай холбох ямар ч үндэслэл байхгүй, олон зөвлөх бий, МоАХ-ын алга дарам газрыг 50 тэрбумаар барьцаалж зээл өгөх ямар ч тэнэг банк байхгүй.

Бүтэн жил намайг г ү т г э ж, дайрч байна. Наад чинь бүгд гүтгэлэг” хэмээн хариулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *