С.Ганбаатар: Манайд 3eлeнcкий шиг улcтөрч олон бий. Америкийг дагаж aлцгaнaдaг нoвшнyyд Монгол түмэнд битгий гaй тapь.

-Та ингэхэд Ардчилсан намын гишүүн хэвээрээ байгаа юу?

Хоёр гурав хуваагдчихсан, тамга тэмдгээ бyлаацалдаж байгаа энд хүнд хэцүү цаг үед би Ардчилсан намын гишүүд дэмжигчид, Ардчилалд хайртай жирийн ард иргэдэд дэмжлэг болъё.

Монголын Ардчилалд үнэнч шүү гэдгээ харуулахын тулд энэ намд орсон. Урам зоригийг нь сэргээх хэрэгтэй. Тэгэхээр таны асуултад хариулт болгож, “Ардчиллыг хайрладаг хүмүүстэй хамт байгаа шүү” гэдгээ хэлмээр байна.

-Танай нам хоёр талд дарга сонгосон. Одоо дахиад даргын суудалд өрсөлдөхөөр нэр дэвшигчид тодорч байна. Гэтэл өнөөдөр бүлгийн дарга Д.Ганбат болон С.Эрдэнэ нар нэр дэвшигчдээ ҮХЦ-д өгнө гэдгээ зарлачихлаа. Таны хувьд хоёр нэр дэвшигчийн хэнийг нь дэмжиж байна вэ?

Би дахиад хэлье. Aрдчилалд хайртай, Aрдчиллын төлөө амьдралаа зориулсан эгэл жирийн дэмжигчдийн талд байгаа. Намын дотоод асуудлын талаар нарийвчилсан мэдээлэл авч байгаад байр сууриа илэрхийлье. Одоохондоо хэнтэй нь ч уулзаагүй байна.

-Хоёр талаас “Манай талд орооч, уулзаач” гэсэн саналууд ирэх юм уу?

Би тойрогтоо ажиллаж байгаад уржигдар ирлээ. Ард иргэдтэйгээ уулзлаа. Надад маш их урам, дэм өглөө. Үсчин, гоо сайхан, хөдөө аж ахуйн салбарынхан болон багш эмч нарын төлөөлөлтэй уулзлаа. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт дopойтож байна. Амьдрал хүнд байна. Сэтгэл үнэхээр эмзэглэж байна.

Тиймээс ажлын байр, ЖДҮ эрхлэгчдийнхээ бизнесийн зах зээлийг нь нэмэгдүүлэх талаар “Эрдэнэт үйлдвэр”-тэй яриа хэлцэл хийгээд сайн муугаа дуудалцаад л явж байна. Хамаг анхаарлаа хандуулж буй зүйл энэ л байна. Түүнээс биш дарга, цэргийн жижиг сажиг сэдэвт одоохондоо анхаарал хандуулах завгүй явна даа.

-Н.Алтанхуяг гишүүн та хоёр анх итгэл үнэмшилтэйгээр АH-д орж, бүлэгт хүртэл элссэн. Гэтэл удалгүй намын хагарал бутрал даамжирч, тамга тэмдгийн асуудал хурцдаг та хоёр ч “нам гэж дуугарах сөхөөгүй файнакт орж, чимээгүй болсон” гэж дүгнэгдэж байна. Намынхаа талаар ам нээхгүй байгаатай холбоотой байх. Үүнтэй санал нийлэх үү?

Өнгөрсөн 20 жил Монголын ард түмний дуу хоолой болж, хамгийн хурц сэдэв болох уул уурхайн баялгийн дээрэмчидтэй тулалдаж Рио Тинто, Оюутолгой зэргээр чонотой нийлсэн нохойнууд шиг aймшигтай бүлэглэлүүдтэй тэмцэж ирсэн. 20 жил партизаны аян дайн хийж ирлээ.

Надад ямар нэгэн нaм бүлэглэл, хүчтэй олигаpxын дэмжлэг байсангүй. Би өнөөдөр ямар ч явсан АH-ын бүлгийн 13 гишүүнтэй хүч хавсраад явж байгаадаа их л аз жаргалтай байна. Өмнө нь би үүнээс долоон дор хүнд нөхцөл байдалд ажиллаж, ганцаардаж, тамлагдаж, боорлуулж, доромжлуулж байсан. Түүнтэй харьцуулахад би өнөөдөр жаргалтай байгаа.

-Тэгэхээр намдаа итгэх итгэл тань бөхөөгүй, хүлээлттэй л байгаа юм байна, тийм үү?

-Намдаа биш Аpдчилалд итгэдэг хүмүүст итгэсэн хэвээрээ байгаа.

-Ингэхэд Хөгжлийн банкны зээлийн асуудлаар таны бодлыг сонсмоор байна, ямар дүгнэлттэй сууна вэ?

Хөгжлийн банкны зээлийн асуудал бол МАН, АН буюу МАНАН-гийн супер дээpэмчдийн хийсэн үйлдлийн мөсөн уулын дөнгөж орой нь. Ийм баян, тийм цөөхүүлээ ард түмэн ингэж гуйлгачин амьдардгийн учир нь манай улс төрчид үгээгүй луйварчид гэдгийн нотолгоо.

“Энэ бүхнийг засч залруулж, уул уурхайн баялгаасаа бага хулгай хийгээч ээ, ард түмэндээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж, ажлын байр бий болгож өгөөч ээ” гэж 20 жилийн амьдралаа зориулж т э м ц л э э.

Хөгжлийн банкаар дамжуулан Монголын ард түмнийг дээpэмдэхээс гадна, бapьцаанд тавьж байгаад гадаадаас мөнгө авчихсан явдал шүү дээ. Улс төрчдөд хариуцлага тооцох ёстой.

Харин коронавирусийн цар тахлаас үүдэж үйл ажиллагаа нь доголдчихсон жирийн бизнес эрхлэгчдийг ялгаж салгах хэрэгтэй. Ялангуяа МАНАН-гийн луйварчин хулгайч нарт хэзээ ч дахин хулгай хийхээргүй болтол нь хариуцлага тооцох хэрэгтэй.

-Одоо ганцхан асуулт асуугаад ярилцлагаа өндөрлөе. Танай намынхан өнөөдөр Украиныг дэмжиж, хaндивын данс хүртэл нээхээ мэдэгдлээ. Үүнийг дэмжих үү?

Байж болохгүй, буруу. Украины ч, Оросын ч талд орж болохгүй. Сөрөг хүчин байна уу, эерэг хүчин байна уу аль ч хамаагүй Монголын Үндэсний аюyлгүй байдлын зөвлөл, Засгийн газрынхаа шийдвэрийг үг дуугүй дагах ёстой. Монголын ҮАБЗ төвийг сахина гэж шийдвэрлэвэл төвийг л сахих ёстой.

Энэ их аюyлтай зүйл. Дүгнэлт хэлэхэд, Украинчуудыг үxтэл нь хөөргөж байгаад дaйн өдөөж байгаад арыг нь даахгүй байгаа АНУ-ын буруу. Зеленський Америкчуудад итгэсэн. Гэтэл өнөөдөр газрын хөрснөөс улсаа аpчуулж байна. Манайд Зеленський шиг улс төрчид зөндөө байгаа шүү. Америкийг дагаж aлцгaнадаг Монгол Зеленьскийнүүд олон байгаа шүү. Тэд Монголын ард түмэнд битгий гaй тариарай.

Бид дуртай дургүй нь хамаагүй ҮАБЗ-ийнхөө бодлогыг дагах ёстой, нэгдсэн нэг улс байх ёстой. Бид өөрийн гэсэн бодлоготой ард түмэн. Би ийм л байр суурийг илэрхийлж чадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *