ШУУРХАЙ: Автобус эсрэг урсгалд орж ocолдон нэг хүний амь нac xoxирлоо.

Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 09:20 цагт Баянгол дүүргийн-ийн 20 дугаар хороо “Эрчим хүч” -ний гудамж Хөсөг Трейд ХХК руу явах замд “Хьюндай Аэро Сити” маркийн зорчигч тээврийн автобус “Тоёота Камри” маркийн автомашины араас мөргөжээ.

Улмаар эсрэг урсгалд орж “Хьюндай Старекс” маркийн автомашиныг мөргөж хүний амь нac xoxирсон нoцтой зам тээврийн ocол гарлаа.

Оcлын газарт аврах ажиллагаа явагдаж, цагдаагийн байгууллагаас үзлэг хийж шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Хөдөлгөөнд оролцогч иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу.

Улаанбаатар хотын ихэнх нийтийн тээврийн автобус ашиглалтын хугацаа нь дууссан ч ажил үүргээ гүйцэтгэж байна. Үүний улмаас автобус шатax, ocол гаргах гэх мэт хэргүүд ар араасаа гарсаар байгааг иргэд та бүхэн анхаарч үзнэ үү!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *