Төрчөөд эмнэлэгт байхад эргэх хоолтойгоо аpxидаад алга болсон нөхөр чи минь даанч явдаа…

Үр хүүхдээ өнчpүүлэхгүй бүрэн бүтэн амьдралыг авч үлдэх гэж мөн ч их тэвчиж, их ч хичээлээ. Одоо би энэ амьдралыг бүр мөсөн дуусгах гэж байна. Жаргалтай амьдрал бидэнд зөндөө байсаан, зөндөө хайрлуулдаг байсан.

Гэвч амьдралын минь 70-80% ар хины хэрүүлтэй, уй гашуу нули мстай өнгөрч дээ. Сүүлийн 2 жил салахыг эрчимтэй оролдож байна. Одоо л энэ хүнээс салах сэтгэлийн тэнхээ хайрлаач… бурхан минь, шийдвэрээ өөрчилмөөргүй байна.

Уухаа больвол хэзээ л бол хэзээ хүлээж авахад бэлэн сэтгэл минь найдсаар…Би нээх хүүхнүүд шиг жирэ мсэн байхдаа шөнө дөлөөр ийм тийм юм идмээр байна олж ир гэж явуулж, ямбалж үзээгүй. Төрчөөд эмн элэгт байхад эргэх хоолтойгоо аpxидаад алга болох ч үе, тогоон чинээ том гэдэстэй харанхуй гудмаар айн айн явж ирэхэд нэг бол дан ар хидаан, эсвэл хэд хоногоор хаяад явах үе ч байдаг байсан.

Нэг удаа ч санаа амар жирэ мсэн байж байгаад төрж үзээгүй ээ. Ханийгаа хөлдөөд үхч ихвий гээд л өөрөө төрөх дөхсөн байж хөхөө өвлийн хүйтэнд 2,3н цагаар явган н ү ц г э н хайж яваад олоод авдаг л байлаа. Одоо ч миний сэтгэлийн тэнхээ дуусаж байх шиг байна.

Ямарч итгэл найдвар алга даа. Хамт амьдарснаас хойш аpxинаас нь гаргах гэж мөн ч их хичээсэнсэн, салвал нэг л хүүхэдтэй сална гээд л хүнд хэцүү амьдралыг хүүхдүүддээ үзүүлэхгүй гэж, хүүхдээ аавгүй болгохгүймсан гэж их хичээж байснаа засарсан байх, одоо зүгээр байх гээд хэзээ хойно бяцхан сахиусан тэнгэртэй болсон боловч даанч нэмэр болоогүй дээ.

Одоо бид аавгүй амьдрах сонголт хийсэн. Бид биш ээж нь л хийсэн л дэ. Том бол ойлгоно. Жижигхэн минь ааваа гээд л байн байн яриад л, өмдөндөө шээгээд л их санаад байгаа. Даанч эцэг нь уусан идсэндээ ичээд үр хүүхэдтэйгээ ярьдаггүй нь хөдөлчхөөд байгаа юм.

Миний хүүг хичнээн санаж байгааг боддог ч юмуу үгүй ч юмуу. Тийм уймархан бяцхан зүрх хүртэл миний аав дахиж уухгүй гээд яриад байгаан. Хажууд нь ганц нэг аpxины хэрүүл гарахад л ойлгосон байгаа юм. Миний амьдрал хүнд хэцүү байсан ч би цог золбоотой бүхнийг болгоод үр хүүхдээ өсгөөд ажлаа сайн хийгээд л явж байна.

Сэтгэл санаа байнгын хямралтай, ганцаардахын зовлон дээрээс орь залуу насандаа дотно харилцаанд ч орохгүй амьдрах хэцүү, зарим бүсгүйчүүд нөхөргүй л бол явдалтай аятай бодож хардаж сэрдээд элдэвлэх гээд ганцаараа амьдрахын гачлан их байнаа.

Гэвч бүтэн нойртой хонож, үр хүүхэддээ л илүү анхаарч, ээжийнхээ сэтгэлийг амраах минь.Бүхнийг болгох гэж шүд зуун тэвчиж, энэ сүүлийн уулт байх, ийм том хэрэг тарьсан юм чинь одоо л нэг нам ухаарах байх гээд итгэж , цаанаа нэг горьдсоор миний сайхан залуу нас өнгөрлөө. Би ханийн дээдээр хайралж, хүндэлж 12 жил хамт амьдарлаа.

Даанч миний итгэлийг даах ноён нуруу тэр хүнд байсангүй дээ. Хүний сайхан охиныг авч суучаад орох оронтой оочих аягатай жаргалтай, сайхан амьдруулж чадахгүй юм гэхэд тайван амьдруулж чадахгүйн бол эртхэн салаад явдаг чадалтай байгаарай залуусаа.

Цаана нь эцэг эх, ах дүү нар нь ядарч явахад нь өр нь өмөрч, шаналж явдаг юм шүү. Хаа хаанаа хэдэн хүүхэд өнчрүүлэхгүй гэж тэвчиж яваа нь тэр. Намайг ингэж зүдрээж амьдруулж байгаа ч ар гэрийнхэн минь нэг удаа ч элдэв өнгөөр аашлаж, ад үзэж чанга дуугарч байгаагүй, өөрийн үр хүүхэд шиг хайралж байсныг мэдэх нэг нь мэднээ. Тэнгэр шиг аав минь битгий салаарай, анхны ханиасаа салдаггүй юм гэж их л хэлдэгсэн, чамд их найдаж хүлээсэн юмшүү.

Би нээх байшин сав, машин тэрэг хүсээгүй. Зүгээр л 4үүлээ ширээгээ тойрч хоолоо идээд, инээж ханиагаад элэг бүтэн амьдралыг л чамаас хүсэж нэг ч удаа болов алхам хийгээсээ хичээгээрэй гэж мөнч их гуйсан даа. Сайн хадамтай тулдаа дутуугаа нөхөж, дундуураа гүйцээж явна.

Ганц миний цалин хаанаа хүрэхгүй ч би цалингийн зээлээ, амьдрал аж ахуйгаа болгох гэж сар бүр нилээн сандарнаа, хүн өрөө нэхээд өгөх ямарч боломжгүй байх үнэхээр хэцүү мэдрэмж, сүүлийн хэдэн сар охиддоо зайрмаг ч авч өгөх боломжгүй 1000 төг.ний үнэ цэнийг дэндүү мэдэрч амьдарч байна. Өрнөөс өрний хооронд.

Аав нь алдаг оног ажилаа хийсэн бол цалин нь харин бүтэн ирнээ бид гуравт. Миний хань ажил хийх эсвэл ар хи уух гэсэн амьдралын 2л шугамнаас гаралгүй хайран залуу насаа дуусгаж байгаа хүндээ. Залруулж авч чадаагүйд уучлаарай.Асар их тэвчээр гаргаж ийм шийд гаргаж байна.

Надад дахиж худлаа ярьж битгий ирээрэй. Сэтгэлээ цэгцлээд санаа амар тайван амьдрах гэж их хичээж байна. Тийм амар биш шүү дээ нойр хүрэхгүй шөнө нэг сэрвэл тэгээд л дуусаа. Уйлна охидоо харж хямрана өрөвдөж хайрлана. Өөрөө хүслээрээ салчаад яах гээд байгаан, өөрөө бүгдийг нь болго гэхчлэн хүнд үг зөндөө л сонссон до.

Ойр дотны хүмүүс ч ойлгохгүй хатуу хахираар хэлүүлэх үе зөндөө л бий шүү дэ. Энэ бүхнийг даван туулаад, арай гэж сэтгэл минь илааршиж ядаж байхад чи гарч ирээл одоо ёстой уухгүй гээд сэтгэл санаагаар минь зөндөө тоглоод хэдэн сарын дараа дахиад аpxитайгаа золгоод хаяад яваад өгөх тоолонд би тамын тогоон дотор байгаа мэт зовдогсон.

Гуйя чамаас надруу дахиж битгий ирээрэй. Сэтгэлээ онгойлгох гэж бас та бүхэнтэй амьдралаа хуваалцмаар санагдаад олон жил тэвчсэн амьдралдаа цэг тавихыг хүсээд хүнд хэцүү амьдралаасаа дурдлаа. Салаа замын уулзвар дээр ирээд яахаа мэдэхгүй байна.

Энэ бодол надад ирээд мааш удаж байгаа гэвч би их тайван хүлээцтэй, ханилж яваа ханиа замын голоос хаяхгүй үр хүүхдэд минь төрсөн эцгээс нь илүү хайрлах хэн байхав гээд зоримог шийд гаргаж чадахгүй, ар хинаас гаргах элдэв арганд найдаж уухаа болих байх гэж явсаар өөрөө хэн ч биш амьдарлаар амьдарч дээ.

Сэтгэл гутарлаас үүдэлтэй насны өвчинтэй болоод 10н жил болж байна.Өглөө бүр э м ууна. Нөхөр маань надаас тусдаа ажил хийх нэртэй амьдардаг. Хамт байгаад ч нэмэргүй ажил төрлөө алдаж ар хидаад нэр нүүргүй болоод явсан.

Тэр нь бүтэн нойртой хонох надад илүү амар. Тэр хүн уусаар л байгаа. Би яахаа ч мэдэхгүй байна. Маш хүнд байна. Ганцаараа насыг барах бас хэцүү. Гэхдээ зөв явсан хүнийг бурхан шагнадаг гэдэг, сайхан амьдрах боломж надад ирэх байлгүй дээ.

Цэцэг цэврүү шиг охидынхоо гэрэлт ирээдүйн төлөө шантрахгүйгээр илүү хичээж хөдөлмөрлөнөө. Ганцхан заяасан хөөрхөн үрсээ зовоохгүй амьдруулахсан.

Амьдралыг минь хуваалцсан та бүхэнд Их баярлалаа. Хүн бүрт асар их боломж байдаг шүү. Аз жаргал хүсье. Илүү сайн хичээгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *