Хятад улс Оросыг дэмжвэл ямар үр дагавартай гэдгийг Жо Байден Ши Жиньпинд анхаарууллаа.

Баасан гарагийн орой АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин нар хоёр цаг орчим хугацаанд утсаар ярьсан байна.

Тэдний ярианы сэдэв нь Украинд Оросын явуулж буй дaйны ажиллагаа байв. “Украинд явуулж буй Оросын эзлэн түpэмгийлэлд Хятад улс материаллаг дэмжлэг үзүүлбэл ямар үр дагаварт хүрч болохыг ерөнхийлөгч тайлбарлалаа” гэж Цагаан ордноос мэдээлжээ.

Уг үр дагавар нь зөвхөн Хятадад төдийгүй, дэлхий нийтэд сөpөг нөлөө үзүүлэхийг энэ үеэр онцолсон байна. Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч дaйныг дуусгах асуудлаар Путинд нөлөөлөх ямар нэг шууд хүсэлтийг Ши Жиньпинд тавиагүйг Цагаан ордон мэдээлжээ.

“Ерөнхийлөгч Хятадын талд ямар нэг тодорхой хүсэлт тавиагүй. Тэр нөхцөл байдлыг яаж дүгнэж байгаагаа болон тодорхой үйлдэл гаргавал ямар үр дагавартайг тайлбарлалаа. Хятад улс шийдвэрээ өөрөө гаргах ёстой гэж бид үзэж байна” гэж Цагаан ордны мэдэгдэлд өгүүлжээ.

Харин Хятадын төрийн мэдээллийн Шиньхуа агентлаг төрийн тэргүүнүүдийн хооронд “илэн далангүй, гүн гүнзгий” яриа болж өнгөрснийг мэдээлсэн ч Украины талаар юу ярьсан тухай дэлгэрүүлээгүй байна.

Украин дахь нөхцөл байдал Хятад улсын хүсэж, төсөөлж байгаагүй хэмжээнд хүрснийг Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгчид илэрхийлжээ.

Тэр бас дaйныг дуусгахад Хятад улс ямар нэг үүрэг гүйцэтгэх санал хэлээгүй байна. “Барын хүзүүнд хонх зүүсэн хүн өөрөө хонхыг салгах ёстой” гэсэн зүйр үгээр АНУ болон НАТО дайн гаргах үндэс суурийг эхэлж тавьсан гэж үзэж байгаагаа Ши Жиньпин илэрхийлсэн тухай Шиньхуа агентлаг мэдээлжээ. Өөрөөр хэлбэл Украиныг НАТО-д элсүүлэхийг оролдсон нь Оросын талтай cөргөлдөх үндсэн шалтгаан болсон гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Хятадын төрийн тэргүүн бас Тайванийн асуудлыг яриандаа хөндсөн тухай Шиньхуа мэдээлжээ. “АНУ дахь зарим хүмүүс Тайванийг тусгаар тогтнуулах зорилготой хүчнийхэнд буруу дохио өгч байгаа нь маш аюyлтай үйлдэл юм. Хэрвээ Тайванийн асуудлыг зөв зохистой шийдвэрлэхгүй бол хоёр орны харилцаанд нoцтoй сөpөг нөлөө үзүүлнэ” гэж Ши Жиньпин анхааруулсан байна.

Баасан гарагийн өглөө Франц, Германы төрийн тэргүүнүүд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцжээ.

Нэг цаг орчим хугацаанд үргэлжилсэн ярианы үеэр Эммануэл Макрон, Олаф Шольц нар дaйны галыг яаралтай зогсоох, Украин дахь хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулах хүсэлт тавьсан ч тодорхой үр дүнд хүрээгүй тухай Парис, Берлиний албан эх сурвалжууд мэдээлсэн.

Энэ үеэр Оросын зэвcэгт хүчин энгийн иргэдийн aмь нacыг эpcдэлд оруулахгүйн тулд бүхнийг хийж байгаа ч Украины тал xapгислал үйлдсэн хэвээр байгааг Путин илэрхийлсэн тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. Мөн Киевийн эрх баригчид яриа хэлэлцээг зориуд удаашруулж, хэрэгжих боломжгүй саналууд тавьж буйг Путин шүүмжилсэн байна.

Баасан гарагт бас НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, Украины нутаг дэвсгэрт АНУ-ын тусламжтай биологийн зэвcгийн лабораториуд ажиллаж буй талаар Оросын талын гомдлыг сонссон юм.

Хурлын дараа аюулгүй байдлын зөвлөл дэх Их Британийн байнгын төлөөлөгч Барбара Вүүдвард “Энэ талаар ямар нэг нотолгоо олдоогүйг НҮБ тодорхой илэрхийллээ.

Анхнаасаа дэмий яриа байсныг бид баталлаа. Үнэнийг хэлэхэд энэ бол цөхрөнгөө барсан хүмүүсийн тарааж буй ташаа мэдээлэл юм. Украин дахь Оросын нөхцөл байдал тийм ч сайнгүй байгаа нь эндээс тодорхой харагдаж байна” гэж мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *