Багш нарын цалин нэмэгдсэнгүй! Xyдалч сайдын xyурмаг үгэнд хууртсан багш нар өөрсдийн үгээ хэлж эхэллээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сүржин мэдэгдэл хийж 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын суурь цалинг нэмэх ёстой гэж шийдэж байв. Үр дүнгийн урамшууллыг суурь цалингийн нэг хэсэг болгон өгнө. Цаашид багш нарын цалин 720 мянга биш нэг сая төгрөгөөс эхэлж, үүн дээр суурилан нэмэгдлээ авна хэмээн хэлж байсан нь саяхан.

Гэтэл цахим орчинд багш нар тэс өөр зүйл ярьж байгааг та бүхэнд хүргэж байна. ЦАЛИН НЭМЭГДСЭНГҮЙ! Өнөөдөр цалин тогтоолт хийж байна. Бүх багш нар 850,000₮-с эхэлнэ гэнэ. Нэг жил нь ч олон жил нь ч адил болжээ. Олон жил ажилласан багш нарыг зүгээр л хэрэглээ дууссан харилцаа дууслаа л болж хoг дээр шууд хаягдлаа.

За энэ нь яахав гэхэд нөгөө сүржигнэсэн ҮР ДҮНД СУУРИЛСАН хөлсөө хэрхэн олгох талаар журам гаргаагүй төсөвтөө багтаан өр ширэнд оров гэсэн бүдэг бадаг ямар нь үл мэдэгдэх тушаалархуу юм гаргажээ хөөрхий!!! Энэ хүнээс үр дүн хүлээх хэрэггүй байж.

Эхнээсээ цалин САЯАС эхэлнэ элдэв нэмэгдэл өгнө гэж хашгираагүй бол нийгэмд буруу ойлголт өгөхөөргүй байлаа. Юмны үнэ тэнгэрт хадаж бидний түвшин дахин нэг шатаар доошилж дунджаас доошоо ядyypлын түвшинд байсан бол бүүр доошоо арилж өглөө.

Олон жил БОЛОВСРОЛДОО үнэнчээр ажиллаж өөрсдийн амь амьдралаа орхин тасралтгүй ажилласан он жилүүд минь хoг дээр үсрэх нь тэр ээ. Xyдалч сайдын xyурмаг үгэнд хууртсан багшийн арми хөөрхий!!! 2022.03.18. Д.Э

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *