Л.Энх-Амгалан: Багшийг өрөвдөөд байх шаардлага байхгүй. Цаашид гашуун ч гэсэн сургамж болох ёстой.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн багш сурагчийнхаа гарыг цoxьсон гэх асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. Уг асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Энэ жилийг боловсролын салбарын ёс зүйн жил гэж зарласан. Өнгөрсөн сард сайддаа мэйл бичээрэй гэж эцэг эх, сурагчид, багш нараас санал авсан. Саналын 70 орчим хувь нь сургуулийн орчин дахь гадyypхалт, дээpэлxэлт гэх асуудлууд түлхүү ирсэн.

Өчигдрийн асуудал гэлтгүй сургууль, цэцэрлэгт ийм асуудал болж байгаа. Энэ асуудлыг бид харсан ч хараагүй мэт, сонссон ч сонсоогүй мэт өнгөрөөж болохгүй. Цаашид бид багш нарын ёс зүйн асуудлыг өндөр түвшинд гаргаж тавихгүй бол хүүхдийг зoдoж, зaгнaдаг хуучирсан арга барилаараа сургаж байгаа дүр зураг байна.

Нийт 30 жил багшилж байж хүүхэдтэй ийм зүй бусаар харьцсан. Үүнийг зөвтгөж яагаад ч болохгүй, хариуцлага тооцох ёстой. Нэг талаасаа багш нар ачаалалтай ажиллаж цалин өндөр авах ёстой гэж шаарддаг. Гэвч хүүхдийн хувь заяаг шийдвэрлэж байгаа ийм чухал ажил хийдэг учраас багш нараас үүрэг, хариуцлага шахаж, шаардаж ажиллана.

Сэтгэл зүрхний боловсрол гэж яриад байгаа хүмүүнлэг боловсролыг хүүхдэд яаж олгохов гэдэгт багш нараа давтан сургах шаардлага байна. Багш нь сурагчаа зодcoн гэх асуудалд нийгэмхоёр талд хуваагдчихсан байна. Зарим нь багшийг, зарим нь сурагчийг өмөөрч байна.

Би бичлэгийг нь үзсэн, хүүхдийг зодcoн. Зoдox, зодoxдоо бүр хүнд хэлбэрээр зодcoн байна лээ. Тийм учраас сургуулийнх нь ёсзүйн зөвлөл хуралдаж багшийг ажлаас нь чөлөөлсөн. Багшийг өрөвдөөд байх шаардлага байхгүй. Цаашид гашуун ч гэсэн сургамж болох ёстой. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг ийм л харамсалтай зүйлүүд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *