Бүр нэг сайхан сэтгэлтэй хүмүүс байх юмаа. Утас дуугараад автал нэг эмэгтэй аймаар сандруу хоолойгоор.

Бүр нэг сайхан сэтгэлтэй хүмүүс байх юмаа. Утас дуугараад автал нэг эмэгтэй аймаар сандруу хоолойгоор:

Эгч ээ, хурдлаарай гялс гараад ирээрэй. Машиныг чинь ачих гээд байна. Гүйгээрэй!

Сандраад гүйгээд очсон, ачлагын машин миний машиныг аль хэдийн бэхлээд өргөчихсөн, хөдлөхөд л бэлэн.
Харин ачлагын машиныг явуулахгүй гээд нөхөр нь өмнө нь хөндөлсөөд зогсчихсон, эхнэр нь утсаа барьчихсан над руу байн байн залгаад зогсож байх юм аа.

Тээр дугаараа орхисон машины эзэн ийм хурдан гараад ирж байгаа биз дээ? Ийм бусдад саадгүй тавьсан, чөлөөтэй зам дээр та нар нээрээ арай шүү! гээд л эгээ л миний эгч дүү юм шиг өмөөрөх эхнэр нөхөр хоёрт хэчнээн их талархав даа.

Ачлагынхан харин намайг ирэнгүүт олон үггүй ачигч дугуйтаа буцааж салгаж, машиныг маань ууртайхан тачигнуулж буулгаад явж одов.

Би энэ хоёрыгоо очих газар нь хүргэж өгөөд араас нь зураг дарсан минь энэ. Хүний тус багаддаггүй гэж. Хэрэв ачаад явчихсан бол. Цаг тулсан олон чухал ажил минь үл бүтэх байв даа.

Маш их баярлалаа та хоёрт. Хүн хүндээ хайртай байвал, хүж дэлхий амгалан, хүн бүр инээж байх учиртай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *