СУРАГЧ: Багш нар үгийн зөрүүгүй цoxиод авдаг, хэл амаар дopoмжилдог байтал бид яаж чөлөөтэй харьцах юм бэ???

Сургалтын байгууллагын орчин дахь дээpэлxэлтээс урьдчилан сэргийлэх, зогсоох арга зам, шийдэл хэлэлцүүлгийн үеэр Үе тэнгийнхний ялгаварлан гaдуурxал, дээpэлxэлтийн талаар сурагчид ямар бодолтой байгааг хүргэж байна.

Сурагч хүү “Хүүхдүүд дээpэлxүүлэхээрээ хэнд ч хэлмээргүй байдаг. Зориглоод хэлэхээр ээж, аавуудад бол дээpэлxэлт нь энгийн зүйл шиг санагддаг. Чи эрэгтэй хүүхэд учраас ийм асуудал тохиолдож л таараа гэж. Энэ тун түгээмэл” гэв.

Сурагч охин “Багш нар 20-50 хүүхэдтэй харилцахад зарим нь дунд хаягдах асуудал гарна. Харин эцэг эхчүүд 1-5 хүүхэдтэй л шүү дээ. Эцэг, эхчүүд бол чи эр хүн, чи эмэгтэй хүүхэд гэж ялгаж харьцаад байдаг. Намайг охин учраас гэрийн ажлаа сайн хийж, эмэгтэйлэг байх хэрэгтэй гэдэг ч эсрэгээрээ би нийгмийн идэвхтэй оролцоотой байхыг хүсдэг.

Эцэг, эхчүүд өөрсдийнхөө бага насыг ерөөсөө боддоггүй, яг одоогийнхоо байгаа байдлаар л бүхэнд ханддаг. Би ч бас өсвөр насыг туулсан, мэдэж байна гэдэг ч аав, ээж багадаа ямар байснаа мартчихсан ч юм уу, эргэж санадаггүй байх. Миний хүү, миний охин ямар хүн билээ гэж хандахгүй байна” гэсэн юм.

“Жаахнаас нь эцэг, эхээсээ а й д а г болгож өсгөчхөөр хүүхдүүд яаж тэдэнтэйгээ ярилцах юм бэ?”

Сурагч хүү “Асуудлаа ээж, аавдаа яагаад хэлдэггүй вэ гэвэл, бага ангиас эхлээд л бидэнд ээж, ааваасаа aйx айдac суулгачихдаг. Жаахан байхад багш нар “Ээж, аавыг чинь дуудна шүү, хувийн хэргийг чинь өгөөд сургуулиас явуулна шүү” гэдэг байв. Ээж, аавыг дуудах л юм бол сургуулиас xөөгдөx юм байна, загнуулах юм байна гэдэг ойлголтыг суулгачихсан.

Би сургуулийнхаа Өсвөрийн цагдаагийн дарга хийдэг юм. Хүүхдүүд ямар нэг асуудал тариад ирэхдээ сургалтын менежерт, нийгмийн ажилтанд, аав, ээжид битгий хэлээч гэдэг. Гэтэл гарах арга зам нь нийгмийн ажилтан, менежерт, эцэг эхэд нь хэл гээд байдаг.

Жаахнаас нь эцэг, эхээсээ aйдaг болгож өсгөчхөөр хүүхдүүд яаж тэдэнтэйгээ ярилцах юм бэ?

Багш нар үгийн зөрүүгүй цoxиод авдаг, хэл амаар дopoмжилдог байтал тийм хүмүүстэй яаж бид чөлөөтэй харьцах юм бэ?

Энэ талаар удирдлагуудад хэлэхэд тэр багш хангалттай хэмжээний туршлагатай, ур чадвартай гэдэг. Ур чадвар, туршлага нь биднийг зoдox гэж хөгжсөн юм уу? гэж асуумаар байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *