Г.Ёндон: АИ-92 шатахуун 100 төгрөгөөр нэмэгдсэн нь багахан өсөлт, цаашид ч зах зээлээ дагаад өснө.

-Өнөөдрийн байдлаар Монгол улс хэд хоногийн шатахууны нөөцтэй байна вэ?

За 30-40 хоногийн нөөцтэй байж байгаа. Яг тодорхой хэлэх юм бол 32, 38, 40 хоногийн гэсэн нөөцшшд байж байгаа. Тэгэхээр шатахууны нөөцийн хувьд санаа зовох зүйл байхгүй байгаа.

-ОХУ-ын нөхцөл байдалтай холбоотойгоор цаашид тасалдал үүсэхвий гэдэг болгоомжлол байна л даа? Нөөц бүрдүүлэх тал дээр яамнаас яаж ажиллаж байгаа вэ?

За яах вэ нөөц бүрдүүлэх талаар 11-р сард бас одоо шийдвэр гарсан. Импортлогч компаниуд оны өмнө 297 орчим тэрбум төгрөгний хөнгөлөлтэй зээлийг олгосон байгаа. Энэ бол бас цаг үеэ олсон зөв шийдвэр болсон. Тэгээд компаниуд саяны үнэ өсөхийн өмнө нилээд нөөцөө бүрдүүлж авсан байна.

ОХУ-тай очиж уулзаж гол ярьсан асуудал бол нөөцийн хомсдол үүсгэхгүй байх асуудлыг голчлон ярьсан байгаа. Тэгээд манай импортлогч компаниуд ОХУ-ын Роснефьт компанитай 2018 онд байгуулсан 5 жилийн урт хугацааны гэрээтэй байдаг. Роснефьт компани гэрээнийхээ өмнө хүлээсэн үүргийн дагуу нөөцийн хомсдол үүсгэхгүй хэмээн хэлсэн.

-Өнгөрсөн 7 хоногт Аи-92 шатахууны үнэ 100₮-өөр нэмэгдлээ. Энэ цаашдаа ингээд өсөөд байх юм уу? Энэ дээр ямар хяналт тавьж байна. Цаашдаа үнэ тогтвортой байж чадах уу?

Үнэ зах зээлээ дагаад л өснө. Энэ бол аль эрт тодорхой болсон шүүдээ. Аи-92-ийн үнийг 6 сарын хөдөлгөөний дундаж гэж байгаа тул үнэ маш багаар өсөж байгаа. За ер нь өнгөрсөн сарын өсөлт гэхэд бараг 300₮-өөр нэмэгдэх ёстой байсан шүү дээ. Тийм учраас энүүгээрээ л явна. Тийм учир бага багаар өсөөд явна л гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *