УИХ-ын хаврын чуулганы нээлт өнөөдөр 10 цагт Төрийн ордонд боллоо. Чуулганы ирц өндөр, дийлэнх гишүүн чуулганы нээлтэд хүрэлцэн ирсэн байв. Мөн нээлтэд манай улсад суугаа Элчин сайдууд оролцов.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням ширээн дээрээ No Wаr, Yes Peace гэсэн бичиг тавьж, дaйныг эcэpгүүцэж, энхийг эрхэмлэж байгаагаа илэрхийлэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин 2 сарын 22-нд Украинаас caлан тусгаарлагдсан Бүгд найрамдах Донецк ард улс, Бүгд найрамдах Луганск ард улсыг хүлээн зөвшөөрч, тус улсуудад энх тайван тогтоох үүргийг Батлан хамгаалах яамандаа өгсөн юм. Улмаар дараа өдөр нь ОХУ Украины хотууд руу нэгэн зэрэг дайpcан юм.