Дэлхийн хамгийн баян хүн болох Илон Маск ОХУ-ын ерөнхийлөгчийг тyлаанд дуудав.

Өнгөрөгч даваа гарагт SpaceX, Tesla компаниудын гүйцэтгэх захирал, тэрбумтан Илон Маск ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг тyлаанд дуудаж байгаагаа твиттер хуудсандаа зарлажээ.

“Владимир Путинийг би ганцаарчилсан тyлаанд дуудаж байна. Бооцоо нь Украин” гэж тэр кирилл, латин үсэг хольж бичсэн байна. Дараагийн жиргээндээ Маск “Тyлааныг зөвшөөрч байна уу?” гэж орос хэл дээр бичээд Кремлийн твиттер хаягт ханджээ.

Энэхүү жиргээ нь ямар утгатай болох, тyлаан ямар хэлбэрээр явагдах талаар тэр цааш дэлгэрүүлээгүй байна.

Оросын цэрэг Украинд цөмpөн оpcны дараахан Илон Маск өөрийн Starlink төслийн интернэт холболтын терминалуудыг Киевийн эрх баригчдад тусламж болгон илгээж байв.

Украины хямралтай холбоотойгоор Орос ба Өрнөдийн орнууд харилцан эдийн засгийн xopиг арга хэмжээнүүд зарлацгааж байгаа. Үүнд SpaceX компани ч тодорхой хэмжээгээр өртсөн юм.

Тухайлбал Роскосмос байгууллагын тэргүүн Дмитрий Рогозин өнгөрсөн долоо хоногт Орос улс пyyжингийн хөдөлгүүрээ АНУ-д нийлүүлэхгүй болж байгааг зарлаж байв. “Шүүр унаад ч юм уу, ямар нэг аргаар өөрсдөө ниснэ биз. Би яг юугаар нисэхийг нь мэдэхгүй байна” гэж Рогозин ярьж байжээ.

Харин Лхагва гарагт SpaceX компани Starlink төслийнхөө хиймэл дагуулуудыг хөөргөсний дараа тус төслийн захирал “Америкийн шүүрийг нисгэж, эрх чөлөөний дуу хоолойг сонсох цаг боллоо” гэж ярьсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *