ШУУРХАЙ: Өнгөрсөн шөнө Дорноговь аймгийн нутгаар бороо оржээ.

Өнгөрсөн шөнө Дорноговь аймгийн Сайншанд, Дэлгэрэх, Эрдэнэ сумдад энэ жилийн анхны бороо орсон болохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллэв.

Түүнчлэн өчигдөр зарим нутагт хүчтэй салхины аюyлтай үзэгдэл ажиглагдсан байна.

Тодруулах юм бол Говь-Алтай аймгийн нутгаар: салхины дундаж хурд секундэд 18-21 метр, зарим үед секундэд 20-28 метр хүртэл, Ховд аймгийн нутгийн өмнөд хэсгээр салхины дундаж хурд секундэд 16-18 метр, зарим үед секундэд 20-26 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурчээ.

Баянхонгор аймгийн нутгийн өмнөд хэсгээр салхины дундаж хурд секундэд 18-24 метр, зарим үед секундэд 19-29 метр, Өмнөговь аймгийн нутгийн хойд хэсгээр салхины дундаж хурд секундэд 19-21 метр, зарим үед секундэд 20-25 метр хүртэл ширүүсэж, шороогоор шууран цаг агаарын аюyлтай үзэгдлийн хэмжээнд хүрчээ.

Хүчтэй шороон шуурганы улмаас дөрвөн айлын гэр нурж, ашиглаж боломжгүй болсон байна.

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *