Xoг битгий хаяач гэж хэлэхэд тэгвэл та нар ажилгүй болчихно гэж хэлэх залуус зөндөө байдаг гэнэ.

Өнөөдөр гэрлүүгээ харих замдаа тохижилтын компанийн эгчид тусалж 1 км орчим замыг бид 2 гялс цэвэрлэчихлээ. Эгчтэй нилээн буу халлаа. Миний ойлгосноор тэдний ажил:

Үүрийн 4-н цагт гэрээс гарч алхаад 6 гэж өөрийн эзэмшлийн талбайд ирж ёстой л нэг амс хийх завгүй ажилладаг гэнэ.

Гэнэт гэнэт хурган дарга нар нь тэр хавиар нь машинтайгаа ирц бүртгэх маягаар явж өнгөрдөг тэр үед нь зам дагуу байж харагдахгүй л бол тэр өдөр ажил тасалсан гэж цалин хасдаг гэнэ шүү, Тэгэхээр тэдэнд 00 орох ч эрх байхгүй гэсэн үг.

Замын бөглөө минь зaйлaaч гэж xaшгирах машинтай бүсгүйд зaгнyyлах, хог битгий хаяач гэж хэлэхэд тэгвэл та нар ажилгүй болчихно гэж хэлэх залуус зөндөө байдаг гэнэ. Арай үгүй байлгүй дээ гэж бодоод замын цас цэвэрлэж байтал тоосондоо дарагдсан том хар жийптэй бүсгүй намайг замын бөглөө минь зaйлaaч гэж загначихаад давхиад алга болов.

5 км замыг ганцаараа цэвэрлэдэг гэнэ. Ажилаа дуусаад баяртай гээд явах гэтэл эгч баярлалаа гээд 5000 төгрөг өгдөг байгаа, би мэдээж зүгээр ээ гээд аваагүй. Нилээн ярилцаад байтал нутгийн эгч болж таардаг байгаа. Иймээс маргааш цаг товлож байгаад нутгийн эгчид туслах нутгийн залуучууд, найзууд байвал холбогдоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *