Жүжигчин Э.Ууганбаяр: Хүүхдүүдтэйгээ ярилцдаг болъё. Сонссон болоод л өнгөрөхөө больё.

“Сургалтын байгууллагын орчин дахь дээpэлxэлтээс урьдчилан сэргийлэх, зогсоох арга зам, шийдэл” хэлэлцүүлэг Корпорэйт зочид буудлын танхимд үргэлжилж байгаа билээ.

Энэ үеэр жүжигчин, гурван хүүхдийн аав Э.Ууганбаяр өөрийн үзэл бодлыг илэрхийлэв.

Тэрбээр “Эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцдаг л гэдэг. Гэхдээ нэг юм уу, хоёр удаа л ярилцсан байх. Ярилцаад, хүүхдүүддээ урам зориг өгч, найз нөхдийг нь таньж мэддэг, тэдний эцэг, эхтэй нь холбоотой байх хэрэгтэй.

Гэтэл бид сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгчхөөд л ажил руугаа яардаг. Тиймээс эцэг, эхчүүд өөрсдөдөө анхааръя.

Бидний үе буюу 40-өөс дээш насныхныг “бүүмерүүд” гэж байна. Асуудал байгаа нь үнэн. Бидний үед пүүзний бариа байсан, зoдoлддог байсан, хэн нь aтaманаа үздэг байлаа. Харин биднээс доод үеийнхэнд бол байхгүй болсон байх.

Дээpэлxүүлчихвэл хэн нэгэнд хэлж байж санаа амардаг байсан. Тиймээс сургуулийн орчинд асуудлаа хуваалцдаг сэтгэл зүйч хэрэгтэй байх. Үүний зэрэгцээ эцэг, эхчүүдээ хүүхдүүдтэйгээ ярилцдаг болъё. Сонссон болоод л өнгөрөхөө больё” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *