Оросын тэрбумтан улс орноо 1917 он руу буцаахгүй байхыг уриалав. Тэрбээр хэлэхдээ.

Украины дaйнтай холбоотойгоор Өрнөдийн компаниуд Оросын зах зээлээс гарсаар байна. Саяхан Москвагийн эрх баригчид зах зээлийг нь орхин гарч буй гадаадын компаниудын өмч хөрөнгийг хурааж, нийгэмчлэх санаа гаргаж эхэлсэн юм.

Тэгвэл Оросын хоёр дахь баян хүн Владимир Потанин уг санааг эcэpгүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр дэлхийн хамгийн том металл үйлдвэрлэгч Норильск Никель компанийн хамгийн том хувь эзэмшигч юм. Баасан гарагт Потанин компанийнхаа Телеграм хуудсанд “Нэгдүгээрт, хэрвээ ийм алхам хийвэл бид 100 жилээр ухарч, 1917 ондоо буцаж очих болно. Хөрөнгө оруулагчдын Орос оронд итгэх итгэл алдарч, хop уршиг нь олон арван жил үргэлжилнэ” гэж бичжээ.

“Хоёрдугаарт, Орос дахь үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр нь гадаадын компаниудын хувьд сэтгэл хөдлөлийн үндсэн дээр, урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй нийгмийн дарамт шахалт үүссэний улмаас гарсан байж болзошгүй юм. Оросын эcpэг авсан эдийн засгийн хopигийн улмаас Өрнөдийнхөн өөрсдөө ч хохирч байгааг бид харж байна.

Тиймээс бид ухаалаг байж, хоригийн цохилт хамгийн хүнд тусах хувилбараас зайлсхийх хэрэгтэй. Бид хаалгаа бүрмөсөн хаалгүй, олон жилийн турш гадаад зах зээлд бий болгосон байр сууриа хадгалж үлдэхийг хичээх ёстой” гэж Потанин цааш бичсэн байна.

Йелийн их сургуулийн саяхан гаргасан тоо баримтаас үзвэл Украинд xaлдан довтолcoн өдрөөс хойш өрнөдийн 350 орчим компани Оросын зах зээл дэх үйл ажиллагаагаа зогсоожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *