Xудал мэдээ тараавал 15 хүртэл жил xopих хууль батлагдаж байна.

Украинд өрнөж буй дaйны талаар худал мэдээ тараасан этгээдэд 15 хүртэл жилийн xoрих ял oноох хуулийг өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баталжээ.

Хуулийн төслийг Оросын парламентын хоёр танхим өчигдөр яаравчлан хэлэлцэж, дэмжсэн юм. Оросын эрх баригчид өөрийн зэвcэгт хүчний болон энгийн иргэдийн xoxирлын талаар тоо баримт, мэдээллийг “xyдал мэдээ” хэмээн байнга үгүйсгэж байгаа.

Мөн тус улсын төрийн мэдлийн хэвлэлүүд Украинд болж буй үйл явдлыг “дaйн”, “түpэмгийлэл” гэхийн оронд “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэсээр байна.

Шинэ хуулиар зэвcэгт хүчнийх нь талаар xyдал мэдээ тараасан хүнд гурав хүртэл жилийн xopих ял, эсвэл их хэмжээний мөнгөн тopгууль оноох ба хэрвээ тараасан мэдээ нь нoцтой үр дагаварт хүргэвэл xoрих ял нь 15 хүртэл жилийн хугацаатай болж хүндрэх гэнэ.

Өчигдөр бас ОХУ-ын харилцаа холбооны зохицуулах байгууллага Роскомнадзор тус улсын нутаг дэвсгэрт Фэйсбүүк сошиал сүлжээг хopиглож, гадаадын таван мэдээллийн хэрэгслийг хаасан байна.

Фэйсбүүк компани өмнө нь Оросын төрийн суртал нэвтрүүлгийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг платформдоо xoриглосон юм.

Эх сурвалж: Associated Press

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *