Богд ууланд гарсан галыг 20 хүн унтраахаар ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн 13-р хороо, Богд ууланд гал гарч байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 19:13 цагт иржээ.

Дуудлагын дагуу гал унтраах 14, 30-р ангийн гал cөнөөгчид, аврах ангийн 20 гаруй алба хаагчид дөрвөн автомашинтайгаар ажилласан бөгөөд 20:25 цагт түймрийг бүрэн унтраалаа.

Гал уулын орой хэсэгт гарч байгаа тул автомашин очих боломжгүй байсан ба тул алба хаагчид тусгай багаж хэрэгслээ аван уул өөд өгссөн байна

Хаврын хуурай улирал эхэлсэн тул иргэд ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа сахиж, зуслангийн айлууд шар, өнжүүл өвс шатаахгүй байхыг НОБГ-аас анхаарууллаа.

Хуурайшилт их байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байна уу!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *