“МАК” Хулан: Миний мэндчилгээ танд таалагдахгүй байж магадгүй.

МАК буюу Монголын Алт хэмээх томоохон байгууллага бий. Олон мянган хүнийг ажлын байраар хангадаг энэ компани уул уурхайн салбарт олон жил ажиллаж олон ч тэрбум татвар төлж ирсэн

.Харин энэ гэр бүлийн гишүүн болох Н.Номтойбаяр хэмээх залуу улс төрд орсоноос хойш улс төр, бизнесийн дунд нэлээн л зүйлс боллоо. Мэдээж улс төрд эрх мэдэлтэй хүнээ оруулах нь аливаа бизнест ашигтай л байдаг байх.

Гэвч У.Хүрэлсүхтэй муудалцаад амжсан Н.Номтойбаяр нь ял аваад шоpoнд хүртэл эдлээд гарсан билээ. Н.Номтойбаярын ээж Хулан гэдэг бүсгүй бий. Тэр өөрийн хуудсаараа Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр дараах зүйлсийг сийрүүлэн бичжээ.

“Уучлаарай, миний мэндчилгээ танд таалагдахгүй байж магадгүй. Гэхдээ нэгийг бодож нөгөөхийг тунгаах хэрэгтэй байна. Бид түүхэн дахь хаан хатадаараа бахархаж гоёдогийг буруутгахгүй. Хаад хатдыг өсгөсөн ээж нарт дэлхий ертөнц, сав шим, хүмүүний амьдрах ухааныг тайлбарлах онол байсан.

Тимээс ч монголчууд дэлхийн талыг эзлэх ухаантай, Хүн ардынх нь сэтгэлийг хураах цараатай байсан.Эзэн Чингис хаан маань охид хатадуудаараа торгоны замын дагуух улс үндэстэнг үндсэндээ удирдуулж ар талаа баталгаатай болгодог байсан. Тэгтэл бид юун улс эх орон, эр нөхөр, үр хүүхэд, өөрсдийнхөө ч сэтгэлийг хурааж, орон гэрээ ч тийм зөв аваад явж чаддаггүй болжээ.

70 жилийн социализм, 30 жилийн завхралд бурууг өгдөг. Зөв өө! Нийгэм ч төр ч буруутай.Гэхдээ бид өөрсдөөсөө бурууг бас хайх хэрэгтэй.

Танд өөрийгөө засаад, гэрээ засаад хүүхдээ зөв хүмүүжүүлээд явах бололцоо байсан уу гэвэл байсан. Ямарч ядуу зүдүү тарчиг бай, буруу зөрүүг дэнслэх оюун ухаан хүмүүн бидэнд заясан. Боловсролын системийн буруу гэх хүн олон. Гэхдээ дотоод сэтгэлээсээ боловсрох нь дипломоос илүү чухал.

Дотоод гэрэлтэй байж гадаад багжыг эзэмшдэг.Бидний оюун ухаан хоосон учир хүүдүүд маань мөнгө шүтлэгтэй болж өнөөдрийн авилагч, сүмк баригч, бэлэнчлэгч, буруу зүйл хийдэг хмүүс, сархадчид, тамхичины армийг бий болгосон. 1,1-дээ атаархаснаас бие биесээ доромжилж, хохироож түүнээсээ таашаал авдаг болсон.

Идэх хоолгүй, орох оронгүй, өмсөх хувцасгүй, баялаггүй олон орон хөгжил дэвшилд хүрсэн түүх бий. Та бүгдийн хатан ухаанд уярагдах харчуул зөндөө, Танд бусдыг залуурдах нарийн хатан ухааны өв ч бас байгаа,

Таны монгол улсаа мөхөлөөс аврах үйлсэд тань амжилт хүсье!” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *