Гарьд магнай киноны жүжигчин Далайцэрэн буюу Д.Батдорж: Би аpxи их уусан. Кинонд тоглосны дараахан хүн бүр л аpxи бариад ирдэг юм.

Би аpхи их уусан. Кинонд тоглосны дараахан хүн бүр л аpхи бариад ирдэг байсан юм”“Гарьд магнай” кинонд гүдэсхэн, эр бяр нь тэгширсэн бөхийн дүрийг бүтээж монголчуудын бахархал болж хайрлагдсаар яваа нэгэн бол Далайцэрэн буюу Д.Батдорж юм.

Түүний бүтээсэн дүр өнөөг хүртэл монголчуудын нүд, чих, сэтгэлийг баясгасаар өдөр бүр үнэ цэн нь нэмэгдэж байна. Далайцэрэн хэмээх дүрийг мартаж чадахгүй болтол мөнхөлж чадсан түүнд эрчүүд атаархаж, хүүхнүүд сэтгэл алдарч явсан гэхэд хилсдэхгүй.

Тэрбээр 1982 онд цэргийн алба хаахаар яваад тамирчин, жүжигчин болж “Гарьд магнай” киноны Далайцэрэн, “Ард Аюуш” киноны Довчингийн дүрийг бүтээж цэргийн албаа хаасан арвин түүхтэй нэгэн. Булган аймгийн Сайхан сумын харьяат тэрбээр эцэг, эхээс есүүлээ.

Таван ах, хоёр эгч, нэг эмэгтэй дүүтэй. Зургадугаар ангиа төгсөөд сургуулиас гарсан түүнийг ах, эгч нар нь гар, хөлийн үзүүрт зарж, түлээ, мод, ус, чулуу, хадлан тариалан зөөж, хөдөөгийн хүүхдийн хийж болох бүхнийг амжуулдаг байсан гэдэг.

Тийм учраас түүний бие бялдар хөгжиж, үеийнхнээсээ том биетэй болж, барилдах сонирхолтой болсон гэдэг. Барилдах сонирхолтой болсноосоо хойш ангийнхан болон гудамжинд барилдах сонирхолтой хэн бүхэнтэй “ноцолдож” дээл, өмд, цамц, гутлаа салбайтал урчихаад шөнө дөлөөр гэртээ орж ирдэг байжээ. Түүний энэ байдалд аав, ээж нь дургүйцдэггүй байж.

Харин ч ээж нь “Манай бага хүү бөх болох нь” хэмээн баярлаж, ханзарч, урагдсан хувцсыг нь урмын үгтэй хамт нэг нэггүй оёж өгдөг байсан тухай бага насны дурсамжаа хуваалцсан юм. Бидний яриа ийнхүү түүний ажил амьдрал, Далайцэрэнгийн дүрийг хэрхэн бүтээсэн талаар ийнхүү үргэлжилсэн билээ.

Таны аавыг Аймгийн заан цолтой гэж сонссон. Танд бөхийн удам бий юү?

Миний аавыг Шаравын Даваа гэдэг. Барилддаг сайхан биетэй эр байсан. Миний өвөө, өвөөгийн дүү хоёрыг тухайн үед “Буутай бослогод хөдөлгөөн хийсэн” гээд буудаж хөнөөсөн юм билээ. Тэгээд манай аавыг төрсөн дүүгийнхээ нэр рүү шилжүүлсэн гэдэг.

Аавыг минь улсын баяр наадамд дөрвийн даваанд барилдаж байхад нь хүмүүс баривчлахаар ирэхэд нь аав наадмаа орхиод зугтсан юм билээ. Харин ээжийн талд бөхий удам бий. Тухайлбал, Улсын арслан Д.Азжаргал, Улсын харцага Д.Пүрэвдорж нар миний ээжийн ойрын хамаатан.

Та хэзээнээс бөхөөр хичээллэж эхэлсэн бэ. Багаасаа барилдах сонирхолтой байсан юм байна?

1979 онд Ш.Батсуурь аварга, Г.Пүрэв-Очир начин тэргүүтэй хүмүүс 18 аймгаар том биетэй хүүхэд хайж яваад, намайг олсон юм билээ. Тухайн үед Өвөрхангай аймгийн Тогтоол бид хоёр тэнцсэн гэсэн. Тэгээд Улаанбаатар хотод улсын шигшээ багт авчирч бэлтгэл хийлгэсэн юм. Тэр үед би албан ёсоор бэлтгэл хийж үзсэн юм.

Надтай хамт ирсэн Тогтоол удалгүй буцаж, би хоёр, гурван сар дараа гэрээ санаад харьж байсан юм. 1982 онд цэрэгт явахдаа Улсын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, Үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медальтай Сүхбаатар аймгийн 152 дугаар ангид орсон юм.

Цэрэгт яваад удалгүй Алдарт спорт хорооны тамирчин болж, Далайцэрэнгийн дүрд шалгарч байсан гэдэг байх аа?

Том биетэй байсныг хэлэх үү, цэргийн албанд очоод удалгүй “Алдарт спорт хороонд тамирчнаар ирж байсан. Тухайн үед би Үндэсний бөхөөс гадна жүдо, чөлөөт бөхөөр барилддаг, 110 кг орчим жинтэй байсан. Удалгүй манай спорт хорооноос “Гарьд магнай” киноны багийнхан болох найруулагч Ж.Бунтар, Б.Чимэддорж нар Далайцэрэнг сонгохоор очсон юм билээ.

Тэгээд Алдарт спорт хорооны ихэнх тамирчин Кино үйлдвэрт очиж шалгаруулалтад орж байсан. Хэдхэн хоногийн дараа Улаанбаатар зочид буудалд хоол идээд байж байтал Насаа багш “Нааш ир миний хүү, Чи кинонд тоглохоор болсон” гэлээ.

Тэгэхээр нь би “Багшаа би ёстой тоглож чадахгүй” гэтэл “Чи заавал тоглох ёстой гээд “24” автомашинд суулгаж Ж.Бунтар найруулагч, Тавхай хурандаатай хамт Ёндон генералтай уулзаж, надад жилийн чөлөө авч, кинонд тоглохоор хөдөө явж байлаа.

“Гарьд магнай” кинонд тоглох үеийн хөгжилтэй, хөгтэй олон дурсамж бий байх. Сэтгэлд хамгийн ойр байдаг хэсгээсээ ярьж өгвөл?

“Миний хүү дээшээ суу. Гэрээ санаж байна уу, хоолондоо цадаж байна уу. Манай мундаг жүжигчид анх кинонд тоглохдоо чамаас дор байсан. Чи тэднийг бодвол сайн тоглож байна” гэлээ. Тэгэхээр нь би “Би хүний өмнө шүлэг ч уншиж үзээгүй. Би кинонд тоглож чадахгүй юм байна.

Би та нарын миний тухай ярьж байгааг сонссон” гэтэл найруулагч босож ирээд “Чи цэргийн үүрэг даалгавар биелүүлэх гэж ирсэн болохоос биш эрхлэх гэж ирээгүй. Чи тоглож чадахгүй гэвэл шоронд орно” гээд гэрээс хөөгдөөд гарч байсан. Шоронд орохоос айгаад удалгүй иргэж ороод “Би тоглоё” гэсэн юм.

Тэгээд маргааш нь амжилттай үгээ хэлж,. Далайцэрэнд дараагийн алхам бий болсон юм. Далайцэрэнгийн дүрийг бүтээхдээ би жүжиглэх гэхээс илүү өөрийнхөөрөө тоглосон гэж боддог. Тийм болохоор өнөөдрийг хүртэл үзэгчдийн сэтгэлд хүрч, мартагдаагүй байх.

Хамгийн анх тэмээн жингийн цуваатай өвлийн зураг авсан. Төв аймгийн Бүрэн суманд кино зураг авсан тэр хэсэгт би Очир ахаас “Нэхий нударгатай, зайдан морьтой хүн авсан гэж Ядам гуай яаж мэдсэн юм бол” гэж асуух ёстой байсан юм. Намайг үгээ цээжилж, бэлдэж байхад хүн бүр “Болж байна” гээд байсан гэтэл зураг авах дохио өгөхөөр нь сандарч, айгаад үгээ шүлэг уншиж байгаа юм шиг уншаад, хэлж чадахгүй дөрөв хоносон.

Нэг орой найруулагч дуудаж байна гэхээр нь гэрт орох гэтэл “Энэ тэнэг гэхэд арай тэнэг хүн байна. Биднийг энэ жил яаж зовоох юм бол доо” гэж ярихыг нь санамсаргүй сонсоод дотор сонин болоод эхэлсэн. Тэгээд гэрт ортол Ж.Бунтар найруулагч

Та Далайцэрэнгийн дүрийг бүтээчихээд өөрөөрөө бахархаж байв уу?

Өнөө цагт барилдаж байгаа мундаг бөхчүүд надтай уулзаж ярихдаа “Би таны киног үзээд Далайцэрэн шиг болно гэх мөрөөдөж, бэлтгэлээ хийдэг байсан” гэж ярьдаг. Тэдний яриаг сонсохоор өөрийн эрхгүй өөрөө бахархах мэдрэмж төрдөг юм.

Тэгвэл Далайцэрэнгийн дүр олон аваргыг төрүүлсэн байх нь ээ?

Бөхчүүдэд тодорхой хэмжээгээр нөлөөлж, тэдний хүсэл мөрөөдлийг бадрааж байсан юм болов уу гэж боддог.

40 жилийн дараа киногоо үзэхэд ямар санагддаг вэ. Чамлах зүйл бишгүй байдаг уу?

Киноныхоо бүх хэсэгт хайртай. Хөгширсөн хойноо өөрийнхөө тоглосон киног үзэх сайхан юм байна. Залуу насаа санахаараа киногоо зорьж үздэг. Залуудаа киногоо үзэхээр засаж, залруулах зүйл байгаа юм шиг санагддаг байсан. Нас ахихаар түүнийг ч мэдэрдэггүй юм байна.

Ж.Бунтар найруулагч надад “Хоёр туулай хөөх хэрэггүй. Чи бөх, жүжигчин хоёрынхоо нэгийг сонгох хэрэгтэй. Ер нь жүжигчин болсон нь дээр дээ. Настай болсон ч, бурхан болсон ч чи залуу хэвээрээ байж л байна. Кино гэдэг мөнх юм шүү” гэж байсан. Тухайн үед надад кино драмын ангид сурах, самбо бөхөөр хичээллэх боломж байсан. Би алийг нь ч сонгоогүй.

Хожим танд аль нэгийг нь сонгодог байжээ гэх бодол, харуусал төрж байв уу?

Би өөрөөсөө болж бүхнийг орхисон. Кинонд тогло, кино драмын ангид сур, бөх бол гэхэд алинд нь ч очоогүй. Өөрийнхөө хэмжээнд л чадахаараа барилдсан. Цэрэгт явж, кинонд тоглосон гурван жилдээ бэлтгэл хийгээгүй учир үеийн залуучуудаасаа хоцорсон байсан.

Хэрвээ кинонд тоглоогүй бол өөр байх байсан гэж боддог. Гэхдээ кинонд тоглоод буруудсан зүйл байхгүй. Би улсын наадамд хоёр, гурван удаа барилдаж байлаа. Намайг хүүхэд байхад аав минь үлгэр домог, монгол ёс заншил, бөхийн тухай их ярьдаг байсан.

Аавынхаа яриаг сонсоод бөх болох юм сан гэж мөрөөддөг байж билээ. Би лагерын бөх байлаа. Лагер дээр очиж хүүхдүүдтэй барилдаж, давахаар настай хүмүүс нэг ширхэг чихэр, ёотонгоор шагнадаг байсан. Түүнд нь урамшиж бүр илүү барилдах хүсэлтэй болдог байж билэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *