Хүрэлсүх бол Чингис хааны дараа Хэнтий аймагт төрсөн агуу жанжин хурандаа шудрага…

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын үеэр ихэд ам сайтай байсан. Тэрбээр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзсан.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүн төрөлхтөн цар тахалтай тэмцэж буй энэ хүнд хэцүү цаг үед манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн түүхэн арга хэмжээний хүрээнд харилцан айлчлалыг зохион байгуулж буй Ерөнхийлөгч танд талархал илэрхийлье.

Манай хоёр орны хооронд олон жил яригдсан аж ахуйн шинжтэй асуудлууд шийдэгдсэн гэж хэлж болно. Хоёр орны харилцааг улам хөгжүүлэх, шинэ шатанд гаргах цаг үе ирж байна.

Европ, Азийг холбосон өргөн уудам нутагт манай Монгол Улс оршдог. Би Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа “Транзит Монгол” болох зорилт дэвшүүлсэн” хэмээн онцоллоо.

Мөн тэрбээр “Хийн хоолойн төсөл амжилттай үргэлжилж байгаад баяртай байна. Би 2019 онд Ерөнхий сайд байхдаа тантай уулзаж, ярилцахдаа энэ асуудлыг шийдвэрлэсэн нь одоо амжилттай үргэлжилж байна.

Мөн эрчим хүчний коридорыг бий болгох шаардлагатай байна” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *