Х.Баттулга АН-ын даргад өрсөлдөхөөр бүртгүүллээ. Тэбрээр өөрийн дараагийн нүүдлээ…

Ардчилсан намын даргын сунгаа ирэх дөрөвдүгээр сарын 6-нд товлогдоод буй. Тиймээс тус намын Coнгуулийн хороо өнөөдөр /2022.03.10/-аас эхлэн намын даргад нэр дэвшигчдээ бүртгэж эхлээд буй.

Тэгвэл тус намын даргад УИХ-ын гишүүн Н.Батсуурь өрсөлдөхөө илэрхийлж, бүртгүүлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга мөн өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Түүний бүртгүүлэх хүсэлтийг Ардчилсан намын Хэрэг газрын дарга асан П.Нүрзэд Дотоод coнгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалд дөнгөж сая хүлээлгэж өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Ардчилсан намаас татгалзсан бөгөөд Ерөнхийлөгчөөс бууснаас хойш Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Сонирхуулахад, Ардчилсан нам С.Эрдэнэ, О.Цогтгэрэл тэргүүтэй хоёр хуваагдсан бөгөөд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын намын даргад өрсөлдөхөөр бүртгүүлж буй Ардчилсан намын даргын coнгууль нь О.Цогтгэрэл талынх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *