Н.Төгсцогт эхнэр охин дээрээ иржээ. Тэрбээр хэлэхдээ…

Монголын царайлаг бүсгүйчүүдийг өнгөлж буй үзэсгэлэнт бүсгүй Э.Энэрэл мэргэжлийн боксчин Н.Төгсцогттой удтал үерхсэн билээ.

Сошиал орчинд тун алдартай Э.Энэрэл ганцхан кинонд тоглоод л олны анхааралд өртөж, од болоод амжсан гэж байгаа.

Реклам, клипний саналд битүү дарагддаг хөөрхөн Э.Энэрэл араасаа олон олон эрчүүдийг гүйлгэсэн нь лавтай. Гэвч эцсийн зогсоол нь king Tug байлаа.

Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт, Э.Энэрэл нар охинтой болоод хэдэн сар үдсэн. Шинэ хүнээ өлгийдөн авсан Н.Төгсцогт өөрийн цахим хуудаснаа зургаа оруулан “Охин үр минь аавдаа ирсэнд баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцжээ.

Охиноо төрөөд удаагүй байхад АНУ-д бэлтгэл тулаанаа хийхээр яваад багагүй хугацааг өнгөрүүлээд байсан Төгсцогт эхнэр охиндоо иржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *