Харамсалтай нь шатаж байсан барилгад 12 иргэн байсан бөгөөд онцгой байдлын алба хаагчид…

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Спорт цогцолборын хашаан дотор барилга шатаж байна дуудлага 14:07 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирж, галыг унтраахаар ажиллаж байгаа талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, 7 автомашинтай гал түймрийг унтраахаар ажиллаж, 15:40 цагт галын тархалтыг зогсоожээ.

Мөн утаажилтын бүсээс барилгын ажил эрхэлж байсан 12 иргэний амь насыг аварч, галыг бүрэн унтраасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *