Дэлхийн эрдэмтэд Монголын Хөх Толбоны гайхамшигт нууцыг тайлав. Ийм учиртай байж…

Хөх толбо (англ. Mongolian spot) буюу Монгол толбо нь зүүн Азийн хүн амын дунд элбэг бөгөөд зарим орны хүн амын 90-95% д тохиолдох бөгөөд мөн Зүүн Африк, Америкийн Индианчуудад элбэг тохиолддог энэхүү тэмдгийг 3 ангилдаг:

Жирийн хөх толбо нь голцуу өгзөг, хуруун дээр байдаг бөгөөд 10 жилийн дотор арилдаг

Гүн хөх толбо нь гар орчим байдаг бөгөөд залуу нас хүртэл байж болно

Хөнгөн толбо нь бусад газар байрладаг бөгөөд хэдхэн жилийн дотор арилдаг юм. Хөх толбо нь арьсанд байрлах нөсөөт эсүүдээс үүсдэг бөгөөд ихэнхдээ нуруу, өгзөг, мөр, гарны орчим тохиолддог хүүхдийн хүйснээс хамаардаггүй байна.

Барууны орнуудад хүүхэд төрөхөд хөх толбо байвал энэ нь ямарваа нэгэн өвчин, хорт зүйл биш бөгөөд хүч хэрэглэсний үр дагавар биш гэсэн утгаар төрсний гэрчилгээн дээр нь заавал тэмдэглүүлдэг байна. Хөх толбо ихэнхдээ Монголчууд, Түрэгүүд болон Хятад (тус улсын хүн амын монгол угсаатнуудын дунд), Япон болон Солонгос улсад тохиолдох бөгөөд эцэг эхийн аль нэг нь хөх толботой үед 90-95%-д нь, харин зүүн Африк болон индианчуудын 80-90%-д нь тус тус тохиолддог байна.

Мөн Энэтхэгийн ойролцоох газар нутгийн, Энэтхэг, Пакистан, Афганистан, Бангладеш зэрэг улс оронд бас тохиолддог.Европоос гаралтай цагаан арьстнуудын дунд 1-10% тохиолддогийг төв Азийн нүүдэлчдийн байлдан дагуулалттай холбон авч үздэг бөгөөд үүний нотолгоо нь төв Азиас гаралтай Унгарчуудын 22,6%-д хөх толбо байдаг дээр үндэслэгддэг байна.

Эртнээс бид “Хөх толбо”-оо судалж, учир зүйг нь тайлахыг хичээж ирсэн боловч тодорхой үр дүнд хараахан хүрээгүй билээ. Манай дэлхий нарны аймгийн есөн гарагийн гурав дахь гараг нь бөгөөд гүн хөх өнгөтэй, бусад гарагууд нь шар, улаан, саарал, цагаан, хүрэн гэх мэт өнгөтэй байдаг.

Дэлхий дээрх олон арьст хүмүүсээс зөвхөн Төв Азийн Монгол туургатан буюу Монгол Улсын иргэд, Орос улсын Буриад, Тува, Халимагийн иргэд, Хятад улс дахь Өвөр Монгол иргэд, Шинжаан, Казакстан дахь Дөрвөн Ойрадын иргэд, Солонгос, Манж, Афганистан, Унгар зэрэг улсын зарим хүмүүст хөх толбо байдаг. Гэхдээ тэд Төв Азиас нүүж очсон хүмүүс байдаг аж.

Эдгээр хүмүүс эцэг эхээс мэндлэхдээ л нуруу, бөгс, хондлой дээрээ хөх толботой төрдөг байна.Төв Азийн өндөрлөг хэсэг далайн төвшнөөс 1000 метр, түүнээс дээш өргөгдсөн газар нутагт, мөн антициклон хэмээх хөдөлшгүй тунгалаг хөх цэнхэр агаартай нутагт оршдог.

Монголчууд бид хөх өнгийг эрхэмлэдэг. Хөх өнгө нь дорнын гүн ухааны үзэл онолоор эвдэн сүйтгэх болон бүтээн туурвихын бэлэгдэл, тэр эрч хүчийг өгөгч агуу их, далд увдистай гэж хэлцэгдсэн байдаг төдийгүй хүчирхэг болохыг бэлэгдэж байдаг юм.

Эх дэлхийг амьд махбод гэж дорнын гүн ухаанд үздэг. Дэлхий үүссэн тухайд, хүчит салхин давхаргын дунд хийн мандал үүсч түүн дээр усан мандал тогтоно. Эхийн хэвлийд үр бүрэлдэж байгаатай адил усан, шороон, хийн мандлууд бий болж сансрын арван сараа гүйцээсний дараа усан мандлаасаа /эхийн хэвлийгээс/ хамгийн анхны хуурай газар зулай мэлмий нь цоорхой гарч, өсч өндийн бүх л үе шатыг өөрөөр хэлбэл, газрын бүх элемент бий болох, арьс үс нь зузаарах-хөрс ургамал бий болох, таван цул эрхтэн-таван тив, зургаан сав эрхтэн-зургаан далай үүсэн бий болно.

Тивүүд нь салах буюу гар хөлөө тэнийлгэж, ирээдүйд хөгшрөхдөө эргэж нийлэх, бүх л эрчмээ дуусч, голууд хатаж хуурайшиж төгсөх тавилан туулна. Бид ч энэ хуулийн дагуу үүсч бий болж сав ертөнцийн үр нь болж заяасан шим ертөнцийн алтан хэвлий буюу озоны давхарга дотор өсөн бойжиж байгаа хүмүүн билээ гэж бичсэн байдаг.

Манай дэлхийд зургаан том ус байдаг. Тэгвэл хүний таван цул эрхтэнд уушги, ходоод, элэг, цөс, дэлүү, зүрх, бөөр гэх мэт ордог. Дэлхийн тивүүд нь уг эрхтнүүдтэй хэлбэр хэмжээ, бүтцээрээ төстэй байдаг. Ази тивийн төв хэсгийн газарзүй нь амьд биет хүний толгойн хэсэгтэй төстэй байдаг.

Дээр дурдсан дэлхийн анхны хуурай газар зулай мэлмий нь цоорхой гарч ирэн улмаар тэлж өсөн бойждог гэж бичсэнийг санавал одоогийн Орос улсад байгаа Байгаль нуур нь дэлхийн хамгийн гүн /1642 метр/ цэнгэг устай /дэлхийн цэнгэг усны 25 хувийг эзэлдэг/ мэлмий нь болсон нуур юм.

Тус нуурын гүн цэгээс доош хоёр тийш тэнцүүвтэр хэмжээтэй газарт Хөвсгөл, Хөлөн нуур хоёр дэлхийн нүд мэт оршдог. Хоёр нуурын дээд талд тахирлан хөмсөг мэт Саяны нуруу, Керчмийн уул нурууд байдаг. Ийм гурвалжилсан тэгш хэмтэй гурван цэнгэг нуур өөр бусад тивийн алинд нь ч байдаггүй.

Байгал нуурын доор Хамар давааны нуруу байдаг.Байгал нуурын гүн цэгээс эгц доош шугам татахад Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхан / 2800 метр/-ээр дайрдаг. Энэ нь хүний хамрын хянган яс шиг мөн доошлон Дундговь аймаг дахь Их газрын чулуу уулаар дэлхийн хамар нь тогтдог байна. Бас дэлхийн гурван их усны /Номхон далай, Хойд мөсөн далай, Эх газрын/ ай савын огтлолцол, гурван цэгийн уулзварыг шулуун дайрдаг.

Мөн Сүхбаатар аймгийн Шилийн Богд уул /1777 метр/, Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан уул /3905 метр/ нь дээрх хоёр нүдтэй тэгш хэмтэй байрласан ба хүний хацрын хоёр товгор мэт байрласан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *