Н.Өнөрцэцэг: Цагдаад мэдүүлэг өгчихөөд гарч ирлээ. Тэд намайг…

Зариг сайтын Өнөрцэцэг: “Хөгжлийн банкны тонуулч, дээрэмчид эхнээсээ цагдаад хандаад эхэлжээ. Мэдүүлгээ өгчихөөд гараад ирлээ.

Бүр хийморь сэргэчихлээ. Улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл гээд л мэдүүлэг үргэлжилнэ.Эрх үүрэг, хууль сануулаад л. Уг нь би биш тэд шалгагдах ёстой юм өө, гэхдээ зүгээр хуулийн байгууллага дээр хэрэг нээгдэхээр мөрдөгчид энд тэндээс мэдээлэл татаж аваад намайг бүр их мэдээлэлтэй болгодог юм өө.

Гоё. Хоёр дахь баяртай мэдээ өрөө төлөхгүй гүрийгээд байсан компаниуд өгөөд эхэллээ. МАК 18 тэрбум, Мон цемент 10 тэрбумыг төлж 78,8 тэрбум төгрөг төвлөрлөө.

Тэд өгөх ёстой төлбөрийнхөө 10-хан хувийг барагдуулсан ч олон нийттэй хамжиж нэхсний үр дүн гарлаа. Баяртай байнөө, сайхан байна.

Үргэлжиж дэмжиж буй та нартаа баярлалаа, ямар нэгэн барьцаанд орохгүй дүүлэн ниснээ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *