Өөрийгөө умартсан залуу насныхаа төлөөсөнд 2 сайхан үртэй үлдсэн би азтай хүн дээ би. Учир нь…

Намайг Зулцэнгэл гэдэг. Айлын эрх шар охин 22 насандаа, сайхан залуутай гэрлэж 2 сайхан үртэй бусдаас дутах юмгүй 10 жилийг үджээ.

Нөгөө дуулж, бүжиглэх үнэхээр дуртай, олимпиадын медальтан, онц сурлагатай, инээж ханиасан сэргэлэн охин нэг л мэдэхэд бүд үүн таргаан авгаи болсоноо хамгийн их мэдэрч билээ.

Их сургуулиа төгсөөд хүүхэд гаргаж гэрт суугаад бараг 7 жилийг үдсэн бөгөөд олигтой ч ажил хайж үзэлгүй хадмынхаа зуулчилсанаар клонкт түгээгчээр ажиллаж, гэртээ хоол ундаа хийх, ээлжинд гарах, гээд ёстой бүтэн амьдралын Номио шиг 10 жил амьдарсан.

Найз нөхдөөсөө ч холбоо та сарч, хүнээр хайрлуулах, мэдрэмж ямар байдаг билээ гэдгийг мартталаа амьдралын төлөө зүтгэсэн мэт санагддаг.

Үеэл дүүгийн минь хурим болоод өмсөх гэсэн олигтой хувцасгүй, нүүрэнд будаг тогтохгүй болтлоо арьс минь ганд сан байснаа мэдсэн. Тансаг ресторанд сууж байхдаа нөхөр надаас жиирхээд байгааг, хамт явахдаа уц аарлаад байгааг анх удаа анзаарч, хүн болгон Сүхээгийн бага мөнүү гэж таньж ядан царай гаргахыг хараад битүүхэн дотроо өмөрч билээ.

Хэзээ хаана би өөрийгөө гээчихвээ. Нөхөр шөнийн 4 цагт ажлын хүнээрээ хүргүүлээд со.гтуу ирэхэд миний бүх амьдрал хөмөрсөн. Нэг залуухан бүсгүйтэй учиртай болоод бараг 2 жил 2 талд амьдарч явсныг нь утсанд ирсэн мессежээр нь мэдэж билээ. Найзынх нь эхнэрээс бүх үнэнийг сонсоод надаас бусад нь бүгд мэдэж байсан гэж үү гэж уилж байсан.

Том охин минь хүртэл мэддэг байсан гэж бодохоор өөрийгөө хэнд ч хэрэггүй гэрийн үйлчлэгч юм байна гэсэн мэдрэмж төрсөн. Бүх зүйл тодорхой болоход нөхөр нөгөө бүсгүйгээ сонгосон. Би 2 хүүхдээ бодоод мэдсэн ч мэдээгүй юм шиг амьдарна. Хүн бүрийн л амьдралд тохиолддог зүйл биз гэж тэвчсээн.

Хоолыг нь хийж, хувцасыг нь угааж, аль болох тухтай байлгахыг хичээх тусам нөхөр минь цаашаа тэмүүлж, ирж хонох нь багасаж, нөхөр зурагт үзэж, утасаа оролдохоос өөрийг хийхээ байж, хар бараан өдрүүд үргэлжилсээр байв. Нөхөр маань нэг өдөр ам нээж байраа зарж мөнгөө 2 хуваагаад салия гэж хэллээ.

Би ч уилан сөгдөн гуйж, хүүхдээ л элэг бүтэн өсгөж байвал тэр хүүхэнтэйгээ хэдий удаан уулзаж учирсан ч болно гэж үнэн сэтгэлээсээ гуйж билээ. Хоёр хүүхэд амралтаараа аав ээжийнх рүү явсан тэр орой миний бүх итгэл найдвар тасарсан юм. Нөхөр минь нөгөө хүүхнээ гэрт дагуулж ирсэн. Алаг нүдэн хөөрхөн бүсгүйгээ тас тэврээд Одоо наад хөлдүү толгой чинь юм ойлгож байна уу гэж агсарсааан.

Гэрээсээ яаж гарснаа мэдэхгүй, хаашаа яваагаа мэдэхгүй машинаа унаад явж байхдаа ингээд үхч.их юмсан гэж бодогдож билээ. Машины толинд зүүж өгсөн аав ээжийн минь хадаг, сур хоёр байгаагүй бол тухайн үед юу хийх байсан бол гэж бодохоос одоо ч аидас төрдөг. Дахиж би тэр босгоор алхаагүй, дахиж би уилаагүй ээ.

Одоо буюу 1 жилийн дараа хоёр өрөө байрандаа хүүхдүүдтэйгээ дэндүү аз жаргалтай амьдарч байна. Өмнө нь манайд хэн ч ирдэггүй байлаа. Өөрийгөө умартсан залуу сайхан насныхаа төлөөсөнд 2 сайхан үртэй үлдсэн тул би өмнөх амьдралаа бодож гуниж гутардаггүйээ.

Жиндээ анхаарч кето дэглэм, эрүүл зөв хооллолтын клубт явж 75кгаас 53 кг болж 3 сарын дотор л нөгөө сэргэлэн охины дайтай болсондоо ёстой. Хүн жин хасаад тураад ирэхээрээ өөртөө итгэлтэй, хайртай болдог юм билээ.

Өөртөө цаг гаргаж, найз нөхөдтэйгээ уулзаж, найзынхаа салоноор байнга үйлчлүүлж, аав ээж минь сэтгэл тэнэгэр сайхан амьдарч байна. Бид 1 л амьдарна. Охиндоо өөрийгөө орхиж болохгүй аз жаргалтай байхыг, хүүдээ хүнийг аз жаргалтай амьдруулах ёстойг ээж нь зааж л явнадаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *