Б.Золхүү: Хогийн цэг дээрээс өндийсөн амьдралдаа би хайртай.

Улаанчулуутын хогийн цэг чамайг амьдарч байснаас хэр өөрчлөгдсөн байна вэ?

Өө нилээн өөрчлөгдсөн байна. Нилээн ч гэлтгүй маш их өөрчлөгдсөн байна. Ингээд харахад 100 гаруй хүн харагдаж байгаа бол намайг бага байхад бараг 200, 300 шахам байдаг байсан. Хашаа машин тэрэг гээд их зүйл өөр болсон байна.

Энд хэдэн нас хүртлээ амьдарсан бэ?

Энд бол би багаасаа 8 наснаасаа 17 нас хүртлээ амьдарсан. Яагаад амьдарсан бэ? гэвэл аав маань өөд болоод ээж маань сэтгэл санаагаар унан а.р.х.инд орсон, харин дүү маань асрамжийн газар руу явсан. Би доороо дүүтэй. Тэгээд өөрөө энэ хогийн цэг дээр өссөн.

Аав, ээж нь ямар хүмүүс байсан бэ?

Аав, ээж хоёр маань хоёул дуучин хүмүүс байсан. Төмөр замын чуулгад ажилдаг дуучид байсан. Тэгээд амгаланд байртай ер нь их давгүй амьдралтай байсан гэж хэлж болно. Ялтачгүй а.р.х.и гэдэг зүйлээс болж манай амьдрал сүйрсэн гэж хэлж болно.

Хогийн цэгийг бид нар зүгээр л хог асгадаг цэг гэж ойлгодог шүү дээ гэвч энд бид нарын мэдэхгүй амьдрал өрнөж байдаг юм шиг байгаа юм, тийм үү?

Тийм, ер нь бол энд маш том амьдрал өрнөж байдаг. Хүмүүс хоолоо олж идэхийн төлөө хог ухна. Бид нарын хувьд бага байсан болохоор түүхий эд хуванцар сав, зэс зэргийг түүж өдрийнхөө хоолыг зогоодог байсан гэж хэлж болно. Тэгээд амьдардаг зүйл гэвэл бид нар гэр орон байхгүй өнчин хүүхдүүд учир нэг эвдэрхий машины кабиныг цаасан хайрцаг гэх мэтээр бүтээж овоохой болгон амьдардаг байсан.

Балчир насандаа эцэг эхээ а.л.д.а.ж өөрт ахадсан зовлон дундаа бүдэрч явахад сайн сэтгэлт хүмүүс гараа сунгаж хайр ивээл итгэл найдвар бэлэглэсэн баярт өдрийг хэзээ ч мартахгүй хэмээн Золхүү баярлан бахархан ярина. Түүнд халуун хоол дулаан хувцас өгч, бичиг баримтыг нь хөөцөлдөж улмаар сургуульд оруулсан байна. А үсэг ч үзээгүй тэр шууд 9 дүгээр ангид орж багш ангийн нөхдийнхөө тусламжтайгаар 11 дүгээр ангиа онц дүнтэй төгсөж ээ. Тэрбээр соёл урлагын их сургуулийн дуулаачын ангид элссэн байна.

Тэгээд 9 дүгээр ангидаа ороод бүгдийг тэгээс эхэлсэн гэж хэлж болно. Яагаад гэвэл хогийн цэг дээр амьдардаг байхдаа ямар ч бичиг үсэг мэдэхгүй шүү дээ тийм учираас багаас эхлэж есөөс арван нэгдүгээр анги хүртэлээ маш их хичээж зүтгэсэн гэж хэлж болно л доо.

Яагаад СУИС-ийг сонгох болсон бэ?

Манай аав ээж хоёр урлагийн хүмүүс байсан. Хоёул дуучин байсан. Тэгээд цаанаасаа хүний хийж чаддаг зүйл гэж байдаг шүү дээ, тийм ч учир сонгосон гэж хэлж болно. Тэгээд сүүлд телевизэд хүүхдийн нэвтрүүлэгт 3 жил ажилласан.

Одоо тэрбээр эхнэр, хоёр охин, хадам ээжийн хамт амьдардаг бөгөөд өөрийнхөө мэдэрсэн амьдрал туулсан зо.в.л.онгоо үр хүүхдүүд дээ мэдрүүлэхгүйн тулд бүхий л чадлаараа хичээж байна гэсэн юм аа. Амьдралд хэний ч таахгүй зовлон бэрхшээл таарч болох ч сэтгэлийн ө.в.дөлтийг а.р.х.и эмчилдэггүй юм гэдгийг тэрээр захиж хэлсэн юм.

Эхлээд өөрөө аавгүй өссөн учир хүүхдээ өсгөх жоохон хэцүү байсан. Тэгээд хүн чинь суралцдаг юм байна. Одоогоор дутаад байх зүйлгүй сайхан л амьдарч байна. Алдагдсан он жилүүдээ нөхөж байгаа. Сурахад хэзээ ч оройтохгүй, өөрчлөгдөхөд хэзээ ч оройтохгүй. Бид бүгд өөрсдийгөө чамлаад би хэзээ ч өөрчлөгдөхгүй, засрахгүй гэж боддог бол битгий тэгж бодоорой хэмээн залуус даа захиж хэлмээр байна. Залуу насан дээр ар.х.и, т.ам.хи гэдэг зүйлээс хол байгаарай, Учир нь а.р.хи та.м.хи амьдралын дайсан гэж хүн бүр мэднэ. Тэгээд эцэст нь хэлэхэд бид хэн ч байж болно гэхдээ бас хэн ч болж болно гэдгийг хэлмээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *