В.Зеленксий бага насаа Монголд өнгөрүүлсэн түүх.

Жүжигчин, найруулагч, продюсер Владимир Зеленский Украины хошин урлагийн жүжигчин, “Ард түмний үйлчлэгч” намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж 2019 онд Украйны Ерѳнхийлѳгч болж тангаргаа ѳргѳсѳн билээ.

Бага насаа Монголд өнгөрүүлсэн байна. Владимирын аав Александр Семёнович Зеленский нь математикч, программист мэргэжилтэй, техникийн ухааны доктор цолтой нэгэн бөгөөд Монголын Эрдэнэт УБҮ-т 20 гаруй жил ажилласан нэгэн аж.

Ээж Римма Владимировна Зеленская нь инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 40 жил ажилласан гэж намтарт нь бичсэн байна.Владимир эцэг, эхийнхээ хамт Монголд дөрвөн жил амьдарчээ. Тэрбээр Эрдэнэт хотын зөвлөлтийн дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэн А үсэг заалгасан аж.

Дараа нь төрөлх Кривой Рог руугаа буцаж, 95 дугаар гимназийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангийг дүүргэсэн байна. Багадаа сонгомол бөх, хүндийг өргөлтөөр хичээллэдэг, шуудангийн марк цуглуулдаг, сагсан бөмбөг, гар бөмбөг муугүй тоглож, дажгүй гэгч нь бүжиглэчихдэг сэргэлэн хүү байжээ. Бас бие даан гитар хөгжим сурч, сургуулийнхаа хамтлагт тоглодог байсан гэнэ.

16 настайдаа Израилд суралцах тэтгэлэг авсан ч аав нь “Намайг өөд болсны дараа л тийшээ яваарай” гээд болиулсан хэмээн намтарт нь бичжээ. 1995 онд аравдугаар ангиа 2 хичээл дээр сайн дүнтэй, бусад хичээл дээрээ онцсайн үнэлгээтэй төгсөж, Киевийн Олон улсын харилцааны их сургуульд элсэн суралцжээ.

Мѳн төрөлх Кривой Рогийнхоо эдийн засгийн дээд сургууль, Киевийн үндэсний эдийн засгийн их сургуулийг хууль эрх зүйн мэргэжлээр дүүргэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *