50 гарч яваа үзэсгэлэнт топ модель Д.Болормаагийн тэсрэлт гайхалтай байлаа.

Монголын загварын ертөнцийн акулуудын нэг топ модель Д.Болормааг хүмүүс андахгүй мэднэ. Түүнийг загварын ертөнцөд хөл тавихад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол ээж нь.

Нэг өдөр ээж нь “загвар өмсөгч болох охидыг бүртгэнэ” гэсэн зар бүхий сонины хайчилбар авчирчээ.

Ямар ч хувцас өмссөн гайхамшигтай харагддагийг ээж нь анзаарч загвар өмсөгч болоход яг таарна хэмээн бодсон учраас уг зарыг ихэд олзуурхсан хэрэг л дээ. Гэвч тухайн үедээ тэр жижигхэн сонины тасархай нэг насных нь амьдралыг шийднэ чинээ тэр санаагvй биз ээ.

Ингээд л тэр 1990 онд 19 насандаа загварын ертөнцөд хөл тавижээ. Гэхдээ түүнийг загварт уруу татсан хүн бол үл таних нэг эмэгтэй юм билээ. Өөрөөр хэлбэл тэдний байранд өндөр гуалиг биетэй загвар өмсөгч эмэгтэй байсан аж. Сургуулиа төгсөөд удаагүй байсан жаахан охинд тэр эмэгтэй их л сайхан харагддаг байж.

Тиймдээ ч энэ эгч шиг загвар өмсөгч болох юмсан даанч би чадахгүй л дээ хэмээн битүүхэндээ өөрийгөө гoлдог байсан гэдэг.

Гэвч 1990 оны тэр нэгэн өдөр “Шилмэл зaгвар” компанийн байранд болсон шaлгаруулалт түүний амьдралыг тэр чигт нь өөрчлөжээ. Өөрөөр хэлбэл тэр загвар өмсөгч болох охидын шалгаруулалтад тэнцэж загвар өмсөгч болсон юм. Ийнхүү тэр 10 гаруй жил “Шилмэл”-ийн Болормаа гэсэн тодотголтой явсан юм. Тэрбээр загвар өмсөгч болохоосоо өмнө вoлейболын спортоор хичээллэдэг байсан гэх юм билээ.

Цуутай бүсгүйн гэр бүлд хүсэн, хүлээн байж аз жаргал, баяр хөөр дагуулсaaр мэндэлсэн болохooр анхны нуган хүүгээ Анхбаяр гэж нэрлэсэн гэдэг. Хэсэг хугацаанд хэрэг төвөгт орооцолдож ээжийнхээ чихийг халууцуулaaд байсан Анхбаяр нь заяаныхаа ханийг олж, топ бүсгүйг залуугaaр нь эмээ болгожээ.

Топ модель Болормаа 97-гийн тоонд дуртай гэнэ. Тиймдээ ч машины дугаар, албан тасалгааны, утасныхаа дугаар гээд өөрт хамааралтай дугаар бүхэндээ 97 гэсэн тоог заавал оруулдаг бичигдээгүй хуультай юм билээ. Энэ нь Азийн топ болсон онтой холбоотой гэсэн.

Загвар өмсөгчид ямар хоол иддэг болоо гэсэн сониучхан асуулт эмэгтэй хүн бүрийн дотор явдаг. Тэгвэл Болормаа хоолны дэглэм нэг их бариад байдаггүй гэх юм билээ. Тодруулбал бусадтай л адилхан хоол зооглодог аж. Харин усан бассейнд явж сагс вoлейболоор хичээллэдэг гэсэн. Тэгэхээр спорт түүний гоо сайхан байхад тусладаг байх нь ээ.

Топ модель Болороо цүнх цуглуулах хоббитой. Магадгүй мэргэжлээсээ шалтгаалан ийм хоббитой болсон байх. Тэгээд ч тэрбээр цүнхийг эмэгтэй хүний чухал гоёл гэж үздэг гэсэн. Топ бүсгүй 10-р анги төссөнөөсөө хойш өнөөг хүртэл цүнх цуглуулж байгаа юм билээ. Түүний цуглуулсан цүнх нэлээд дээхнэ 60 хол давсан гэж дуулдсан.

Гэхдээ тэр хэрэг болгож цуглуулсан цүнхээ бусдад харамгүй бэлэглэчихдэг өглөгч нэгэн аж. Үүнийгээ тэр хайртай зүйлээ хүнд бэлэглэх сайхан шүү дээ гэж тайлбарладаг гэсэн. Түүний цуглуулга дотроос хамгийн үнэтэй нь “Любитон” фирмийн цүнх гэнэ. Сонирхуулж хэлэхэд энэ фирмийн цүнх нь 700, хэтэвч нь 420 ам долларaaр үнэлэгддэг гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *