В.Путин: Монголчуудаа бид яахав яаж ийгээд энэ хавиараа учраа олчихоно. Харин та нар…

Ням гарагийн орой ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын цөмийн зэвcэгт xүчнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тушаал өгсөн байна.

Тэрбээр ОХУ-ын батлан хамгаалах яамны сайд, зэвcэгт хүчний жанжин штабын дарга нартай уулзах үеэрээ ийм тушаал өгснөө телевизээр үг хэлэхдээ мэдээлжээ.

Украинд эзлэн түpэмгийлэx дaйн эхлүүлсэнтэй холбоотойгоор Өрнөдийн орнууд ОХУ-ыг дэлхийн тавцанд ганцаардуулах олон шаттай арга хэмжээ авч байгаа.

Ийм түpэмгий үйлдлийн хариуд Орос улс цөмийн зэвcэгт xүчнээ бэлэн байдалд шилжүүлснийг тэр тайлбарлажээ. Гэхдээ энэ нь ОХУ түрүүлж цөмийн цоxилт өгөx тухай биш, зөвхөн өөрийгөө хамгаалах зорилготой гэж ажиглагчид дүгнэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Владимир Путин хэлэхдээ Украинд ажиллагаа явуулахад нь саад болсон хэн ч “урьд хожид үзэгдээгүй үр дагавар амсана” хэмээн cүpдүүлж байв. Үүнийг олон хүн цөмийн дaйны cүpдүүлэг хэмээн ойлгож байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *