Машин ачилтыг 100,000₮ болохыг эсэргүйцэж байвал “ЭHД ДAPЖ” саналаа өгөөрэй!

Автомашины ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгоно гэсэн саналын дагуу НЗДТГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Сугараас тодрууллаа.

Тэрбээр “Машины ачилтыг 100 мянган болгоно гэдэг санал иргэдээс гарсан. Бид “Авто замын түгжрэлийг бууруулах шийдэл”-ийн талаар иргэдийн дунд судалгаа явуулахад иргэдийн зүгээс “Ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгоход жолооч нарын 73 хувь нь дуртай газраа машинаа орхиж явахгүй болно” гэдэг хариултыг өгсөн байсан. Одоогоор иргэдийн энэхүү санал хэрэгжээгүй байна” гэв.

Үүнтэй холбоотойгоор Хотын дарга Д.Сумъяабазар удахгүй замын түгжрэлийг бууруулах чиглэлд зоригтой, гашуун шийдвэрүүдийг гаргана гэв. Төд удалгүй буруу рультэй автомашиныг xopиглох, машин ачилтын 60 мянган төгрөгийг нэмэгдүүлж 100 мянгад хүргэх гэсэн мэдээллүүд хөвөрч эхлэв.

Хэзээ, хаагуур, ямар иргэдээс ийм судалгаа авчихав гэдэг нь бас л эргэлзээтэй. Ингэхэд ачилтын үнэ хямдхан байгаад иргэд хаа сайгүй дуртай газраа машинаа тавиад байгаа юм биш л дээ. Замбараагүй хот төлөвлөлт, зогсоолын дутагдалтай ажил, орон сууцны хотхонууд дунд багталцаж ядахаараа л амьдарч байна, иргэд.

Түгжрэлийн бууруулах үүднээс автозамын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил олон ч жил дамжин үргэлжлэв. Сүүлдээ орон сууц хотхон дундах зам дээр тавьсан машиныг хулгайлан ачдаг сувдаг, шунаг сэтгэлийг ачилтын компаниуд үзүүлэх болсон. Гэхдээ түгжрэл нэмэгдсээр л ирсэн.

Одоо үнийг нь нэмчихвэл ажилтынхан иргэдийг xoxироох асуудал асар их гарна. Үр дүнд нь түгжрэл буурахгүй. Ачилтын компаниудын данс түнтийж, иргэдийн халаас сэгсрэгдсээр. Түүний оронд арай дорвитойхон сэтгэж хот төлөвлөлт, дэд бүтэц, замууддаа анхаарвал яасан юм бэ, дарга нар аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *