МУ-ын Засгийн газар Украйны асуудлаар хуралдаж шийдвэр гаргажээ.

Засгийн газар шуурхай хуралдлаа. Хуралдааны шийдвэрийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Украинд нийтдээ 68 оюутан энэ жилийн хувьд сурч байгаа. Тодруулбал, 22 иргэн байнгын байдаг. Тэдний олонх нь Украин улсын иргэнтэй гэр бүл болсон эсвэл олон улсын байгууллагад ажилладаг хүмүүс. Тэдгээр иргэд ирэх сонирхлоо илэрхийлээгүй.

68 оюутантай сарын өмнөөс Гадаад харилцааны яам холбогдож эх орондоо ирэх зөвлөмж өгсөн.Украинд манай улсаас Элчин сайдын яам байхгүй, Өргөмжит консул ажилладаг. Өнгөрсөн сарын хугацаанд 41 оюутан эх орондоо буцаж ирсэн. Одоогоор 27 оюутан Украинд байна.

Өчигдөр тэдэнтэй холбоо бариад цахимаар уулзалт хийсэн.Оюутнууд маань янз бүрийн шалтгаанаар эх орондоо эргэж ирэх шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрчихлээ. Шалтгаан нь төгсөх курсийн, хэлний бэлтгэлд сууж байгаа оюутнууд байна. Тэд эхнээсээ эх орондоо ирэх хүсэлтээ гаргаж эхэлсэн.Украинд олон улсын нислэгүүд цуцлагдсан.

Эхний ээлжид хоёрдугаар сарын 26, 27-ны нислэгт 21 суудал захиалчихсан байгаа. Оюутнуудаа зардлыг нь төлөөд авч ирэхээр болж, зардал мөнгөний асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Мөн зургаан оюутныг дараагийн ойрын нислэгт захиалсан. Нисэж болохгүй нөхцөл байдал үүсвэл газраар буюу Польшоор дамжуулж авах арга хэмжээг авна.

Украины дөрвөн хотод манай оюутнууд байгаа. Бид Улаанбаатар хотод суугаа Элчин сайдууд болон Европт сууж буй Элчин сайдуудтай байнгын холбоотой мэдээлэл солилцож байгаа. Одоо бол цэргийн объект руу довтолгоо хийгдэж байгаа гэсэн олон улсын мэдээлэл байна.

Варшавт байгаа манай Элчин сайдын яам цаг тутам мэдээ өгч байгаа.Уг мэдээгээр эрсдэлд орсон манай улсын иргэн байхгүй, ямар нэгэн халдлагад өртсөн байшин барилга, объект байхгүй, дотооддоо хоргодох байр, метроны буудал руу хүмүүсийг орохыг уриалж байгаа.

Дотооддоо нийтийн тээвэр, галт тэргээр нүүж болно зөвлөмж өгч байгаа. Оюутнуудад баримт бичиг зайлшгүй шаардлагатай эд зүйлсээ авах, зөвлөмж өгч, асуудлыг Өргөмжит консул зохион байгуулж байгаа. Нэг тооцож чадахгүй эрсдэл нь гадуур хамаагүй гарах, автобус унаа хөлслөөд хил рүү явах асуудал тодорхой биш байна.

Замдаа нийтийн тээврээр явж байхдаа янз бүрийн эрсдэлд орох нөхцөл байдал гарч магадгүй. Байдлыг ажиглаж байгаад шийдвэр гаргаж, аль аль талаар нь эрсдэлийн зөвлөмж гаргана.Ямар нэгэн асуудал гарвад Гадаад харилцааны яамны Консулын хэлтэс 24 цаг ажиллаж байгаа.

Эргэн тойрны Элчин сайдын яамдууд руу хандаж болно. Маргааш, нөгөөдөр ФранкФурт, Истамбулаар дамжиж ирэх олон улсын нислэгүүд цуцлагдахгүй бол нисэх онгоцоор ирнэ. Хэрвээ нислэг зогсвол машинаар Польш руу оюутнуудаа тээвэрлэх нь байна.

Тэгэхээр дор хаяж 1000 км болно.Польшийн хил дээрээс визээ авна. Польшоос наашаа Франкфурт юм уу, Истамбулаар дамжина. Визны асуудалд Польшийн тал зөвшөөрч байгаа учраас асуудал гарахгүй. Бид тэнд нь автобус унааг нь яриад бэлдчихсэн. Цагийн байдлыг нь харж байгаад аль болох хурдан татаж авна.

Польшоор дамжуулан авахаар ярьж байна. Хоёр оюутан ирэхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэднийг албан бичгээр ирэхгүй гэсэн хүсэлтээ гаргаж өгөөрөй гэсэн байгаа” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *