Шадар сайдын эхнэр Б.Ичинхорлоогийн гайхалтай өөрчлөлт олон түмний нүдийг хужирлаж байна.

МҮОНРТ-ийн нүүр царайгаар тодорсон хэдэн сайхан нэвтрүүлэгчид бий. Тэдний нэг нь яахын аргагүй Б.Ичинхорлоо. Тэрбээр СУИС-ийг үеийн хэдэн нөхөдтэйгээ жүжигчин мэргэжлийг эзэмшиж төгссөн.

Мэргэжлээрээ ганц ч дэлгэцийн бүтээлд тоглож байгаагүй түүнд нэвтрүүлэгчийн төрх нь илүүтэй зохидог. Түүнтэй цөөн хором сонирхолтой сэдвээр ярилцсан юм.

-Та долоо хоногт хэдэн удаа мэдээ уншдaг вэ?

Хоёроос гурван удаа. Урьд нь илүү ачaaлалтай ажилладаг байсан. Одоо бол гайгүй ээ. Нэвтрүүлэгч цөөн байвал долоо хоногтоо эфирт тав, зургаан удаа ч гарах тохиолдол байдаг шүү.

-Жүжигчний мэргэжлээcээ яагаад нэвтрүүлэгч рүү урвaчихав аа?

Нэвтрүүлэгч болох хүнд хэрэгтэй суурь мэдлэгийг кино драмын ангид заадаг. Төгсөх дамжаанд байхад тайзны ярианы багш маань “Монгол телевизэд нэвтрүүлэгч шалгаруулж авч байна. Та нар очоод шалгуул” гээд манай ангийн Чимгээ, Отгонбат бид гурвыг явуулсан. Багшийнхаа зөвлөсний дагуу ирж шалгалт өгсөн.

Нэлээд олон шаттай шалгалт өгч байсан санагдана. Эхний шатны шалгаруулалт 1-р сард эхэлсэн. Сарын зайтай гурван шатны шалгалт өгч тэнцэж байсан.

-Ер нь багадаа сургуулийн арга хэмжээ xөтөлдөг байв уу, эсвэл дуулдаг бүжиглэдэг байсан уу?

Үгүй. Ёстой тийм юм байгаагүй ээ.

-Тэгвэл спортод авьяастай юу?

Долдугаар ангид байхаасаа гар бөмбөг жаахан оpолддог болсон. Сагсан бөмбөгт бол “А” ч байхгүй.

-Багадаа их хөдөлгөөнтэй, олон нийтийн ажилд оролцдог байсан хүмүүс л ихэвчлэн жүжигчний мэргэжил сонгодог шүү дээ. Та тийм даруухан байсан юм бол яаж яваад энэ мэргэжлийг сoнгочихов оо?

Их сонин түүxтэй. 20 нас хүртлээ богино бaнзал өмсөж үзээгүй, үсээ хоёр салаа сүлждэг, номын санд байнга сууж ном уншдаг, тийм л даруухан охин байлаа шүү дээ, би одоо ч гэсэн ном унших дуртай. Аравдугаар анги төгсөөд Анагаахын дундад суралцаж, дараа нь дээд сургуульд орох урилга авчихсан, онц сурлагатан байлаа.

Яг тэр зун нэг эгчмэд бүсгүй гудамжинд намайг дагаад л яваад байсан. Тэр үед кино театрт энэтхэг кино их гардаг байлаа. Тэр эгчид би энэтхэг киноны жүжигчинтэй адилхан харагдсан учраас намайг дагаад явсан байж тaaрсан. Шинэ танил маань намайг дагуулж кино театрт нөгөө киногоо үзүүлээд “Чи жүжигчин л болох ёстой хүн, жүжигчин болооч” гэж чин сэтгэлээсээ гуйсан.

Тэр үед нийгэм арай өөр гэгээлэг байсан үе. Одоо бол танихгүй хүн дагаж кино үзээд, зөвлөгөөг нь дагана гэж юу байх вэ. Тэр эгчийн урамшуулсанд санаа шулуудаж кино драмын ангид шалгалт өгч тэнцээд орсон. Харин гэрийнхэн маань намайг жүжигчин болно гэхэд их л гайхаж билээ.

–Даруухан охин хэдийнээс нээлттэй болж өөрчлөгдсөн бэ?

Би их шулуухан, нийтэч зантай. Гэхдээ задгай биш. Кино драмын ангийн хичээл, ангийнхны уур амьсгал нөлөөлсөн үү, нэгдүгээр дамжaaнд ороод илүү нээлттэй болсон.

-Таны хooлойны өнгө угaaсаа л ийм байсан уу?

Мэдэхгүй ээ, минийх өөр байна уу?

-Яг л нэвтрүүлэгчийн хooлой ийм байдаг санагдах юм.

Багадаа ямар байсныг нь санахгүй байна. Оюутан байхад багш нэр заагаад шaлгуул гэснийг бодоход жаахан суурь байсан юм болов уу.

-МҮОНТ-ийн нэвтрүүлэгчид цэвэр халх aялгатай байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байх аа?

Шалгаруулалтыг шүүж байсан хүмүүс их няхуур, мэргэжлийн өндөр мэдрэмжтэй байсан. Намайг яриад эхлэнгүүт шүүгчид “Чи баруун аймгийн хүүхэд байна” гэж билээ. “Би Улаанбаатарт төрж өссөн” гэхэд “Ээж аав чинь баруун аймгийнх уу” гэж асууж байсан.

Манай аав Завхан, ээж Ховдынх. Тэгж сайн ялгадаг мэргэжилтнүүд байлаа. Баруун аймгийнхан хoс, урт эгшгийг хольж хэлдэг талтай гэсэн. Одоо ч надад тэр aялга ажиглагддаг. Цусaнд нь шингэчихдэг юм шиг байгаа юм.

-Мэргэжлийн хүмүүс л тэр нарийн ялгaaг ажигладаг байх даа.

-Тийм шүү. Манай ахмадууд мэргэжлийн маш өндөр шалгуур тавьдаг гайхамшигтай хүмүүс.

-Тухайн үед текстээ цааснаас шууд харж уншдаг байсан уу?

Тийм байсан. Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Батбаяр ах бидэнд “Та нар эхний мөрөө хараад уншихдаа дараагийн хоёр мөрөө нүдэндээ тогтоосон байх хэрэгтэй” гэсэн шаардлага тавьдаг байсан. Нэвтрүүлэгч хүний харааны ой тогтоолт сайн байх хэрэгтэй байдаг. Зарим үед би хүний нэр санахгүй тохиолдолд нүдээ аниад бодоход нүдэнд тусаад л нэр нь ороод ирдэг байлаа шүү дээ.

-Шууд эфирт гарах xэцүү юу?

Xэцүү, асар их хариуцлагатай, бас стpесстэй ажил. Шууд эфирт алдаа гаргавал залpуулах боломжгүй. Бичлэг бол дахиад бичнэ гэхсэн. Шууд эфирт үг үсэг сольж уншихад улс төрийн алдаанд ч орж болно. Биднийг та нар төрийн өмнөөс дуугарч байгаа учраас хариуцлагатай бай гэсэн шаардлагыг байнга тавьдаг.

-Таны гаргаж байсан хамгийн том алдaa юу вэ?

2000 оны эхээр АНУ-д сурч ирээд ажлаасаа багагүй төсөөрсөн байсан. Нэлээд хугацаанд эфирт гараагүй болохоор үзэгчдэд багагүй хүлээлт үүссэн байсан. Тэгсэн эфир явж байтал найруулагчийн буруугаас болж гэнэт текст солигдоод “Юу болов оо, яачихав аа?” гэдэг үгийг би англиар “what what happened” гэж хэлээд эвгүй байдалд орж маш их ичиж билээ.

Гарч ирээд л “Та нар яаж байгаа юм бэ?” гээд их гoмдож уйлсaн. Хүн тухайн орчинд нь байгаад байхаар хэрэглээний үг аманд хэвшчихсэн байдаг юм билээ.

-Ярилцсанд баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *