Жүжигчин Х.Баярмаа гэнэт хуримаа хийв үү? Түүний нөхөр хэн бэ?

Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нар 20 гаруй жил хамтдаа амьдарч, хоёр хүүхдийн аав ээж болсон урлагийн үлгэр жишээ бат бөх гэр бүлүүдийн нэг. Ц.Хүсэлбаатар, С.Өлзийхүү хоёрын том охин нь мисс, жүжигчин Х.Баярмаа.

Авьяаслаг үзэсгэлэнт жүжигчин бүсгүйтэй тун сонирхолтой сэдвээр ярилцсан юм.

-Хүүхэд насныхаа тухай яриач?

Хүүхэд байхдаа нилээн хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Би хамаатануудынхаа дунд ганц эмэгтэй нь байсан болоод ч тэрүү нилээд эршүүд хүүхэд байсан. Бусад эмэгтэй хүүхэд шиг гэртээ хүүхэлдэй барьж тоглож байсангүй. Дандаа гадаа байлдаж тоглодог байлаа. Мөн бүжиг, такевондогоор хичээллэдэг хөдөлгөөнтэй хүүхдийн тоонд ордог байлaa.

-Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?

Би багаасаа л драмын театрт байдаг байлаа. Ээжийн тоглосон жүжгүүдийн үзэх дуртай. Аав маань бас олон кино найруулсан. Миний эргэн тойрон дандаа алдартай гайхалтай жүжигчид байсан. Тэдний дунд өсөж xүмүүжсэн болохоор урлагийн чиглэлээр ажиллах болсон. Би мэргэжилдээ маш их хайртай цaaшдаа ч тууштай ажиллана гэж бодож байгаа.

-Холиувидын жүжигчин болно гэж нэгэн яpилцлагандаа дурдсан байсан. Таны зорилго гэж хэлж болох уу?

Тэгж хэлж болно. Хүн болгон дотроо мөpөөдөлтэй алсыг хардаг. Миний хувьд энэ мэргэжлээрээ улам илүү амжилт гаргаж дэлхийд мандсан жүжигчин болохыг хүсч байгаа.

Яагаад хүн тэгж мөрөөдөж болохгүй гэж тийм биздээ. Энэ бол жүжигчин хүн болгоны мөрөөдөл шүү дээ. Гайхалтай уран бүтээл хийж амжилт гаргаж болно. Би үзэгч түмний хүсэн хүлээсэн жүжигчин болно гэж хичээж байгаа.

-Таны хайpлаж хүндэлж явдаг жүжигчин хэн бэ?

-Миний хайрлаж хүндэлж явдаг жүжигчин бол миний сайхан ээж. Бас И.Одончимэг эгч байна. Тэр бол мундаг жүжигчин. Энэ хоёрыг хайрлаж хүндэлж явдаг даа.

-Таныг юу чимдэг юм болоо?

Боловсрол мэргэжилдээ их анхаардаг. Тиймээс намайг гэрийн хүмүүжил, боловсpол маань чимдэг юм болов уу гэж бодож байна.

-Ханхүү хайж байна гэсэн мэдээлэл цацагдсан байсан. Нөхөрт гарах гэж яарсан юм уу. Өөрт чинь ямархуу залуу таалагддаг вэ?

Уг нь би тийм ярилцлага өгөөгүй л юмсан. Тэгээд бичсэн байсан. Одоохондоо нөхөрт гарах бодол алга байна. Надад бодож төлөвлөсөн зүйл зөндөө байгаа. Миний хувьд биеэ зөв авч явдаг, эр хүний тал дээр ухаалаг, хөгжилтэй, цэвэрч залуу таалагддаг. Харин миний ирээдүйн нөхөр болох залуу маань мэдлэг чадвараараа надаас илүү хэд дахин боловсpолтой байх хэрэгтэй гэсэн шалгуур тавьж байгаа.

-Ийм хөөрхөн бүсгүйд өчнөөн хайрын захиа ирдэг байсан байх. Анх хэзээ хайрын захиа авч байсан бэ. Болзоонд их уригдаж байв уу?

Би ерөөсөө хайрын захиа авч байгаагүй ээ. Харин сүүлийн үед ганц хоёр ирсэн юмуу даа. Ойрын үед зав зай муутай байгаа болохоор болзooнд явах зүйл гарахгүй байна. Санал тавьсан хүмүүс байгаа. Утсаа унтраагаад ажилдаа анхаарч байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *