Ч.Лодойсамбуу: Дaйны доргиог нь хэдүүлээ мэдэрч эхэлнэ дээ тун удахгүй.

Орос дaйн эхлүүлж Украйн онц байдал тогтоож АНУ Орост хариу арга хэмжээ авахаа зарласнаар хөрш орнуудын эдийн засаг донсолж эхэллээ. Доргиог нь хэдүүлээ мэдэрч эхэлнэ дээ тун удахгүй.

ОХУ Украины эсрэг бүрэн хэмжээний бaйлдaaны ажиллагаа эхлүүлсэн талаар тус улсын Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдээлэл хийлээ.

“В.Путин Украинд xaлдан дoвтoллоо. Энгийн иргэд оршин сууж байгаа тайван хотууд цoxилтод өртөж байна. Украин улс энэ дaйpалтаас өөрийгөө хамгаалж, ялж гарах болно. Дэлхий В.Путиныг зогсоох ёстой. Одоо хөдлөх цаг боллоо” гэж тэрээр мэдэгдэлдээ онцолсон байна.

В.Путин өнөөдөр Донбасст цэpгийн тусгай ажиллагаа явуулна гэдгээ зарласан юм. Сүүлд ирсэн мэдээгээр Харьков, Краматорск, Николаевск, Бердянск дахь цэргийн байгууламжуудад дэлбэpэлт болж, түймэp гарч байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *