Оройтоогүй дээр нь мэдээд аваарай. Хадгалаад аваарай.

Та гаварны нэрийг нь мэдэхгүй байсан ч үнэрийг нь мэднэ гэдэгт итгэлтэй байна. Гавар нь лав хэлбэрийн, шатамхай шинж чанартай, цагаан юм уу тунгалаг өнгөтэй, хатуу биет бөгөөд гаварны лавр модноос гаргаж авдаг. Азийн орнуудад гаврыг уламжлалт эмчилгээнд өргөнөөр ашиглаж ирсэн түүхтэй.

Гавар нь жижиг шоо хэлбэрээр болон тосон хэлбэртэй байдаг. Эмчилгээний шинж чанартайгаас нь болоод гаврыг эрүүл мэндийн олон бүтээгдэхүүний үндсэн орцонд багтаадаг байна.

Тэдгээр чанаруудаас дурдвал ариутгалын, мэдээгүйжүүлэлтийн, халдварын эсрэг, сэргээгч үүргээр, шархиралтын эсрэг, хуянгийн эсрэг, саажилтын эсрэг болон өвчин намдалтын зэрэг олон өвчинд хэрэглэдэг.

Ингээд гаварны гайхалтай хэрэглээтэй танилцацгааяХаниадыг намдаана Гавар нь ханиадыг намдаах сайн жор юм. Түүний сэнгэнэсэн хүчтэй үнэр нь цээжийг онгойлгож хамрын битүүг нээж өгдөг. Ханиадны үед түрхдэг хэд хэдэн цээжний болон хоолойн түрхлэгийн орцонд гавар багтсан байдаг нь нууц биш. 4-5 дусал гаварны тосыг нэг цайны халбага самрын тостой холино.

Энэ тосоо цээжиндээ жигд түрхээрэй. Хэмжээг өвчний байдалтай зохицуулан тааруулна. Хүндэрсэн ханиаданд гавраар утлага хийж болно. 1 сав халуун усанд бага хэмжээний гавар дусааж ууршсан уурыг амьсгалснаар ханиад намдаж, цээж хөндүүрлэх өвчин багасдаг.

Хэвлийн таргалалтыг үгүй хийнэ Нэг халбага архи, нэг халбага сода, тал савтай гаврыг хольж, гэдэсний дасгал хийхээсээ өмнө хэвлий хэсэгтээ түрхэж, гялгар уутаар орооно. Харин дасгалаа хийчихээд угааж арилгаарай. Батгыг арилгана Гавар нь батгыг эмчлэх үр дүнтэй арга юм.

Нүхжилтийг багасгаж, батга дахин гарахаас сэргийлдэг. Түүнчлэн үрэвслийн эсрэг үйлчилгээ нь үрэвслийг бууруулж улайлтыг багасгадаг.

1 аяга сайн чанарын оливийн тосыг битүү шилэнд хийнэ. Үүн дээрээ 1 цайны халбага гаварны тос нэмж жигдэртэл хутгана. Нүүрээ цэвэрлэсний дараа хуурай болтол арчиж, батга гарсан хэсэгт тосноосоо түрхэж өгнө. 5 минутын турш иллэг хийнэ. Шөнийн турш тостой хэвээр унтана. Өглөө нь тосоо бүлээн усаар угаах юм уу нүүр цэвэрлэгчээр цэвэрлэнэ. Өдөр бүр давтана.

Шавьж үргээгч Гаварны үнэр шумуул, ялаа гээд л бүхий л төрлийн шавьжийг үргээдэг. Таглааг нь нээлттэй тавьчихад л хурц үнэрнээс зугтаад шавьжнууд дайжин одох ажээ. Хамрын битүүг онгойлгоно. Гавар нь хамрын битүүг онгойлгох байгалийн “бөглөөс гаргагч” юм. Бага зэргийн гаварны тосыг 1 цайны халбага бүлээн гичний тостой хольж унтахын өмнө цээж, нуруу, хоолойн хэсэгтээ зөөлөн иллэг хийж түрхэнэ.

Ингэснээр чөлөөтэй амьсгалахад дөхөм болдог. Мөн гаварны орцтой тос авч өдөрт хэд хэдэн удаа түрхэж болно. Толгойн өвдөлт намдаана Гаварны үндсэн орцын нэг болох гаа нь цусны даралт бууруулах нөлөөтэй тул өвдөлт намдаадаг билээ. Тиймээс дух, чамархайндаа жаахан түрхэхэд л болох юм. Хөлний эвэр арилгана Унтахынхаа өмнө та хөлөндөө гавар түрхэж заншаарай.

Ялангуяа хуурайшиж, эвэршсэн хэсэгтээ түрхээдоймс өмсөж унтах хэрэгтэй. Гэхдээ өглөө сэрэхэд оймсонд гаварны хурц үнэр шингэж орхисон байх тул хуучин оймс өмсөх нь зүйтэй. Ингээд маргааш нь хөлөө хүйтэн усаар угаан, хууларсан арьсаа үрэгчээр үрж ховхлоод тослоно. Орой бүр дээрх аргыг ашиглавал удахгүй таны хөл эвэрнээсээ бүрмөсөн салах ажээ.

Гэрийн тэжээвэр амьтдын бяцхан ослоос сэргийлнэ Тэжээвэр амьтдаа гэртээ шээлгэмээргүй байгаа бол та бяцхан осол тохиолдох магадлалтай газрууддаа гавар түрхчих. Муур, нохойн аль нь ч гаварны хурц үнэрийг тэсвэрлэдэггүй тул дахин тиймэрхүү зүйл тохиолдохоо болих юм. Муур тавилга сүйтгэхээ болиноХэрэв таны муур тааралдсан болгоноо маажиж, самардах дуртай бол мөн л гавар түрхээрэй.

Ингэснээр таны муур дахин тэр хэсгүүдийг маажихаа болих билээ. Холцруутсан болон хомхой долооход хэрэглэнэ Уруул холцруутах болон цэврүүтэх нь халдварладаг төдийгүй багагүй өвтгөж, загатнуулдаг.

Ийм зовиурыг хурдан хугацаанд дарахад гаварны халдваргүйжүүлэх чадвар өндөр нөлөө үзүүлнэ. 2-3 дусал гаварны тосыг 1 цайны халбага сайн чанарын оливын тостой холино.

Тосноосоо хөвөнд шингээн холцруутсан хэсэгтээ түрхэнэ. Өдөрт 3-4 удаа давтаарай. Язралтыг багасгана Язарсан хэсгүүддээ тогтмол гавар түрхэж байвал ердөө 14 хоногийн дараа таньд үр дүн нь мэдэгдэх ажээ. Шигдэж ургасан хумсыг эмчилнэ Хэрэв таны хөлийн хумс хуруундаа шигдэж ургаад зовоогоод байвал тус газар нь гавар түрхээд, оймс өмсөж унтаж байгаарай. Дараа өдөр нь хөлөө угаагаад хумсаа аль болох гүн авах хэрэгтэй.

Шөнө болгон ингэж унтвал удахгүй хөл тань зүв зүгээр болох юм. Үсний бөөсийг устгана Гаврыг кокосны тостой хослуулан хэрэглэгснээр бөөснөөс ангижрах боломжтой. 1 цайны халбага гаврыг 2 цайны халбага кокосны тостой холино.

Тосноосоо үсний уг болон хуйханд жигд түрхэж, үсээ битүү ороож хонуулна. Маргааш нь үсээ угааж цэвэрлэнэ. 7 хоногт 2-3 удаа хэрэглээрэй. Хөхрөлтийг арилгана Хөхөрсөн газраа гавар түрхэж, зөөлөн иллэг хийж өгөөрэй. Ингэснээр хавдар бууж, хөхрөлт хурдан алга болдог аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *