Тэрбумтан Төөгөө, Заяа нарын үнэт 3 зөвлөгөө. Нэгт хувиа хичээ, хоёрт…

Сошиал алдартай хос болох Төөгөө, Ганзаяа нар хүмүүст урам өгч, хурцалж, зөвлөгөө өгөх дуртай. Үүнээс та бүхэндээ онцлох зөвлөгөөг хүргэж байна. LIMITLESS, LUCY гэх мэт киног бүгд үзсэн байх.

Хүн тархиа хязгааргүй ашиглах боломжтой ч хэн баргын хүн өдөр бүр ном уншиж, подкаст сонсож, ментортой болж өсөлтийн сэтгэлгээг өөртөө суулгаж үйлдэл авч айдсаа даваж зорилгынхоо төлөө үxэлийг ч тоолгүй хөдөлмөрлөж чаддаггүй.

Шалтгаан нь??? Та бол 5 найзынхаа дундаж. Уул нь ЖИНХЭНЭ ҮНЭ ЦЭНЭ чинь ийм дор биш. Та загас гэдгээ мэдэж байгаа ч ямар загас гэдгээ мэдэхгүй яваа! Өөр шигээ задгай тэнгисийн АКУЛуудтай нэгдэх хэрэгтэй. Тэд гол, намаг, нууран дотроос олдохгүй.

Хүрээлэл амархан үүсч байвал тэнд асуудал байгаагын шинж! Цэнзүүр хэтэрхий дор байна! Тиймээс өөрийнхөө төрөлтэй нийлэхэд чинь өгөх миний 3 зөвлөгөө. Хувиа хичээ!

Үргэлж өөрийгөө эхлээд хөгжүүл, өөртөө эхлээд хөрөнгө оруулалт хий, өөрийгөө эхлээд хайрла. Өөрийгөө түрүүлж ол. Дараа нь фракц, найз нөхөд, бүлэг бүлгэм ярих ёстой. Тэгээд өөрийн хүрээллийн хил хязгаараа зур.

Жараахайнуудыг хүрээлэлдээ битгий оруул. Учир нь муудсан төмс шуудай төмсийг ч муутгах чадалтайн адил багт чинь сул гишүүн вирус авч орж ирэх боломжтой! Хэнтэй ч битгий өрсөлд. Хамгийн сул дорой хүмүүс л өөрийгөө бусадтай харьцуулж бусдыг доош нь хийж өөрийгөө дөвийлгөдөг эсвэл бусдыг муулж өөрийгөө хохирогчийн дүрд тавьдаг.

Тэд бол доод лигийн тамирчид. Олимпийн рекорд эзэмшигчидэд өрсөлдөгч гэж байдаггүй, тэд зөвхөн өнгөрсөн өөртэйгээ өрсөлддөг. Тэд өөрөө өөрийгөө ч зогсоож дийлэхгүй хэмжээнд өөртэйгээ өрсөлддөг. Үзэн ядагд.Бусдын ярьдаг зүйлсийг ярихгүй хийдэг зүйлсийг хийдэггүй хүн үргэлж бусдад үзэн ядагдах болно.

Яагаад? Учир нь та тэдний нийтлэг үнэт зүылсээр амьдардаггүй учир. Заавал үзэн ядагдах ёстой гэж үү?

Тийм! Хэний ч хүрээгүй түвшинд хүрэхийн тулд хэний ч хийгээгүй зүйлсиыг хийх шаардлага гарна! Массын нийтлэг үнэт зүйлсээс гадуур амьдарч сурах хэрэгтэй! Үзэн ядагчид олон байх тусам амжилтийн индикатор зөв ажиллаж байгаагын шинж.Амжилтгүй байсан бол хэн ч таныг ярихгүй.

Гол дүр яригдаж туслах дүр гол дүрийг алдаршуулдаг хорвоо. Яригд. Үзэн ядагд! Үлгэрлэ! Харуул! Атаархтал нь зүтгэ! Тэд удахгүй дууриаж эхэлнэ. Хүн бүр нууцхандаа үзэн ядагддаг хүн шиг амьдрахыг хүсдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *