Вирусийг хэн ч хэзээ ч ycтгаж чадахгүй. Иймд вакцин хийлгэж биш өөрийнхөө биеийн…

“Сэтгэшгүй” эмнэлгийн эмч С.Хүрэлбаатар КОВИД-19-ийн эмчилгээний талаар өнөөдөр мэдээлэл хийснийг үзэв үү? Яалт ч үгүй үнэн ярьж байна.

Хэвлэлийн хурал хийх болсон шалтгаанаа “Манай улс коронавируст халдварын эмчилгээнд асар их хөрөнгө зарж байна. Үүнийг хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хариуцуулах асуудлаар өмнө нь төр засагт хандсан ч үр дүнд хүрээгүй. Тиймээс өнөөдөр олон нийтэд мэдээлэл хийхээр боллоо” гэж тайлбарласан.

Тэрбээр ингэж ярилаа. КОВИД-19 халдварыг эмчлэх төгс эмчилгээ дэлхий нийтэд гараагүй. Гэхдээ энэ өвчлөлийн хүндрэл нь ДОХ-оос ч илүү хоруу чанартай. Энэ тухай би өмнө нь “ХОВС био орон зайн өвчлөл, эмчилгээ” гэх номд онолын хувьд бичсэн юм. Мөн би өмнө нь 2008 онд ДOX-ыг эмчлэх асуудлаар хэвлэлийн хурал хийж байв.

Вирусийг хэн ч хэзээ ч устгаж чадахгүй. Гагцхүү бичил эргэлтийн системийг хэвийн хэмжээнд оруулснаар эмчлэх бололцоотой. Гэвч Монголын болон дэлхийн эрдэмтэд бичил эргэлтийн систем гэж юу болохыг ярихгүй байна.

Би олон хүний коронавирусийн дараах хүндрэлийг эмчилсэн. Энэ өвчнийг тусахаар цyc өтгөрдөг гэж ярьж байна. Цус өтгөрнө гэдэг нь чөмөг зэрэг цусыг боловсруулдаг эрхтнүүд нь өөрөө тэжээлгүйдсэнээс болж өвчилсөн гэсэн үг. Мөн дархлаа уналаа гэж яриад байгаа нь дархлаа бий болгодог эд, эсүүд өөрөө тэжээлээ авч чадахгүй болчхоод байгаа юм. Бид ердөө иймхэн зарчмыг ойлгохгүй байна.

Хэрэв үүнийг ойлгоод хүмүүс цусны эргэлтээ хэвийн байдалд оруулчихвал ямар ч вирусээр хүн үхэхгүй. Энэ мэтээр вирусийг эмчлэх тухай ХОВС номынхоо 2,3 дугаар дэвтрийг бичих гэсэн ч санхүүжилт байхгүй байна. Энэ тухайгаа Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд хандсан ч хариу өгөөгүй.

Өнөөдөр Монголын Засгийн газар, Эрүүл мэндийн яам коронавируст халдвараар далимдуулж мөнгө угааж байна. Би 2020 оноос хойш эмнэлгээ өргөжүүлэхээр санхүүжилт хүссэн ч өгөөгүй зөвхөн улсынхаа эмнэлгүүдэд л хөрөнгө оруулалт хийж байна. Гэтэл улсын эмнэлгүүд нь бичил эргэлтийн системийн талаар ямар ч онол байхгүй тул эмчилгээ хийж чадахгүй байна.

Дэлхий нийт ч коронавирусийг алахын тулд витамин С уулгаж, антибиотик тарьж байгаагаас өөр зүйлгүй. Урьдчилсан сэргийлэх чиглэлээр ганц ч эмчилгээ хийхгүй байгаад нь би их харамсаж байна.

Иймд би Монголын төр засаг, эмч нартай уулзалт хийж, хэн нь буруу ярьж байгааг нүүр тулж ярилцмаар байна.

Гадаадаас орж ирсэн асар их тусламж нь жинхэнээсээ эмчилж чадаж байгаа эмч нар, хувийн хэвшлүүдэд хүрэхгүй байгаа, бидэнд өгөхгүй байгаа юм.

Вирусийг эмчлэхэд хамгийн чухал зүйл бол дархлаа. Гэвч дархлааг үүсгэдэг цус төлжүүлэх процессын алдагдлыг өнөөдөр ярихгүй байна. Үүнийг л эмчилчихвэл ямар ч вирусээр өвдөхгүй. Энэ талаар дэлхийн эрдэмтэдтэй нээлттэй хэлэлцүүлэг хийгээд ялж чадна гэдэгтээ би итгэлтэй байгаа. Вирусийг 3-5 хоногт эмгүйгээр эмчлэх бүрэн бололцоотой” хэмээн ярилаа.

Түүнчлэн “Амьд амьтан мутацад ороод, амьдрах эрхийн төлөө тэмцэж байгаа. Үүнтэй адилаар вирус дахиад л мутацад орсоор байна. Тэр вирусийн мутац сул эсвэл хүчтэй байж болно. Ямар ч тохиолдолд мутацын шинэ тохиолдол бүрд бид вакцин хийж чадахгүй.

Цаашид хэчнээн ч мутац гарч ирэхийг мэдэхгүй тул хүмүүс өөрийнхөө биеийн эсэргүүцлээр вирустэй тулахаас өөр аргагүй.

Миний хувьд яг коронавирусээр нac бapсан гэж ярихыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бичил эргэлтийн системийн алдагдал нь зүрхний үрэвсэл, уушгины хатгаа үүсгэдэг.

Өөрөөр хэлбэл, коронавирус нь далд болон ил хэлбэрийн архаг суурь өвчнийг хүндрүүлсний улмаас өвчилсөн хүн нac барж байна. Түүнээс яг коронавирусийн улмаас нac бapалт бүртгэгдэж байгаа гэдэгт итгэхгүй байна” гэж ярилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *