О.Мөнхжин: Биткойныг хүмүүс авахгүй байхад манай токеныг супер бирж дээр гараад ч авахгүй шүү!

25 насандаа долларын саятан болсон Монгол залуу О.Мөнхжин цахим хаягтаа өөрийнхөө койны тухай сонирхолтой зүйл ярив.

-Анх арилжааны зах зээлд хэрхэн хөл тавьж байсан түүхээс тань ярилцлагаа эхэлье?

Би анх 2011 оноос эхэлж Forex хөрөнгийн зах зээлийн арилжааны талаар судалж эхэлсэн. Улмаар олон жилийн турш сурч, судалж алдаж оносны эцэст өнөөдөр дэлхийн зах зээлээс ам.долларыг шууд татах чадвартай болсон.

Мөн дэлхийн аль ч улс оронд байсан энэ мэргэжлээрээ орлого олоод явах дэлхийн хүн гэх боломжийг олж авсан. 2016 оноос хойш бүтэн цагаар арилжаа хийж амжилт гаргаж эхэлсэн.

Улмаар 2019 оноос эхлэн Монголынхоо нийт залуусыг тэгш боломжоор хангахын тулд “MOT Wealth” Academy–ийг үүсгэн байгуулж мянга, мянган залуусд арилжааны талаар зааж зөвлөж эхэлсэн.

Бид амжилттай олон арилжаачдыг бэлтгэн гаргасан. Би өөрөө хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн шинжээч хүн. Арилжаа гэдэг нь хөрөнгийн зах зээл, үнэт цаас, валют, хувьцааны гэх мэтчилэн арилжаж болох үнэт цаасууд дээр судалгаа шинжилгээ хийж өнгөрсөн ханшийн түүх, ханшийн ирээдүйн таамгыг тодорхойлсны үндсэн дээр шийдвэр гаргаж хямдхан авч үнэтэй зарах эсхүл үнэтэй зараад хямдхан авах гэсэн консепц дээр явагддаг. Товчхондоо ханшийн зөрүүнээс ашиг хийх процесс гэсэн үг.

-Карьерээ босгохын тулд зургаан жилийг зарцуулсан байна. Энэ хугацаанд өөрийн алдаанаасаа суралцаж, туршлага хуримтлуулсаар өнөөдрийн О.Мөнхжинг бүтээхэд ямар зүйл хүчтэй нөлөөлөв?

Би АНУ-д оюутан болж очоод маш олон төрлийн хүнд хүчир ажлыг хийж үзсэн. Тухайн үед “Би насаараа энэ ажлыг хийхгүй юм шүү. Чанартай боловсрол эзэмшээд хамгийн гол нь надад эрх чөлөөг олгосон мэргэжлийг сонгоно” гэдгийг л өөртөө амалсан. Тиймдээ ч 2011 оноос эхлэн Forex хөрөнгийн зах зээлийг сонгон судалсан.

Дэлхийн хаанаас ч интернет, компьютертэй байхад л ажлаа хийж амьдралаа залгуулах боломж, эрх чөлөө нь надад хамгийн их таалагдсан. Энэ мөрөөдлөө хаялгүйгээр маш олон удаагийн бүтэлгүйтэл, алдаа оноо дээрээсээ суралцсаар өдийг хүрсэн.

Дэлхийн хаанаас ч интернет, компьютертэй байхад л ажлаа хийж амьдралаа залгуулах боломж, эрх чөлөө нь надад хамгийн их таалагдсан. Энэ мөрөөдлөө хаялгүйгээр маш олон удаагийн бүтэлгүйтэл, алдаа оноо дээрээсээ суралцсаар өдийг хүрсэн.

Би дэлхийн топ 11-т эрэмбэлэгддэг “The Foster School of Business at the University of Washington” сургуулийг нэгдүгээр мэргэжил санхүү, хоёрдугаар мэргэжил эдийн засагчаар сурч төгссөн.

Сургуулиа төгссөний дараа дэлхийн топ дөрвөн индексийн нэг Russel 2000 индексийг зохион бүтээсэн “Russel Investment” буюу дэлхийн 50 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгийг удирддаг компанид үүсмэл хөрөнгийн шинжээчээр ажиллаж туршлага хуримтлуулсан. Энэ бүх туршлага өнгөрсөн үеийн алдаа оноо дээрээс суралцан одоогийн өөрийн арга барил, техникийг олж авсан даа.

-Та инстаграм дээрээ 156 мянган дагагчтай. Үүнээс харахад олон залуус таниас үлгэр жишээ авч, арилжааны зах зээлийг сонирхох болсон. Тиймээс арилжааны бизнест хөл тавихын тулд зайлшгүй ямар чадвар эзэмших шаардлагатай вэ?

Хүмүүсийн дунд ямар ч хичээл чармайлтгүйгээр арилжаа хийгээд л амархан баяжина гэсэн өрөөсгөл ойлголт их байдаг. Ямар ч мэргэжлийг мэргэжлийн түвшинд суралцаж дадлага, туршлага хуримтлуулж шилдэг нь болно гэдэг хэцүү. Арилжаач мөн адил сурахад хэцүү.

Гэхдээ хүн өөрөө хичээж, сайн суралцаж хамгийн гол нь арилжаанд ороход тодорхой хэдэн дүрмүүдийг мөрдөх нь чухал. Хамгийн эхэнд эрсдэлийн дүрэм. Хоёрдугаарт маш сайн суралцах хэрэгтэй. Мэдлэггүй байж зах зээл рүү явж ороод мөнгөө алддаг хүмүүс маш их байдаг.

Сайн суралцан эрсдэлийн зөв менежмент хийгээд сэтгэлзүйгээ зөв удирдаж чадах юм бол арилжаа гэдэг бол сурч чадахгүй зүйл биш.

Монголын залуучууд дэлхийн зах зээлээс ханшийн зөрүүнээс ашиг хийгээд монгол руу ам.доллар тогтмол татах бүрэн боломжтой. Хамгийн гол нь нэгдүгээрт маш сайн суралцах, хоёрдугаарт зөвхөн алдаж болох мөнгөөрөө арилжаа хийх хэрэгтэй.

Энэ нь мөнгөө алдах айдас, эсхүл их мөнгө рүү шунах сэтгэлзүйн эрсдлээс хамгаалдаг. Гуравдугаарт нэг арилжаа бүрт тогтмол бага хувийн эрсдэл гаргах. Энэ нь нэг арилжаанд бүхнээ тавьж туугаад түүнээс маш их ашиг олно гэж хийсвэр байдлаар хандаж болохгүй гэсэн үг.

Дөрөвдүгээрт зэх зээл дээр хэрэгждэг тогтмол арилжааны системтэй болох. Энэ нь тийм ч амар зүйл биш. Би 2019 оноос хойш “MOT Wealth” Academy–иар дамжуулаад залуусд системтэй байдлаар анхан шатнаас нь гүнзгий шат хүртэл зааж өгсөөр өнөөдрийг хүрсэн.

Би олон жилийн турш ойлгохгүй байсан эсвэл ойлгох гэж цаг хугацаа, мөнгө алдаж байж олж авсан мэдлэгээ хураангуйлан системд оруулан зааж эхэлсэн.

Тэгэхээр заавал манай сургалт ч гэлтгүй гадаадын олон арилжааны хөрөнгийн зах зээлийн сургалтууд бий. Ямар ч байсан суурь мэдлэгтэй, хэд хэдэн уншсан номтой маш сайн ойлголттой байж энэ зах зээл рүү орох нь зөв. Шинээр арилжаанд орж эхэлж байгаа 100 хүмүүсийн 90 нь эхний хоёр долоо хоногт мөнгөө алддаг гэх судалгаа бий.

Хүмүүсийн мөнгөө алдах шалтгаан нь их энгийн. Учир нь тэдгээр хүмүүс арилжааны талаарх ямар ч мэдлэггүй маш богино хугацаанд их мөнгө олно гэж андуураад шууд шуураад орчихдог.

Эрсдэлийн менежментгүй, нэг арилжаан дээр бүх мөнгөө тавьдаг, өөрийн гэсэн тогтмол арилжааны системгүй зэргээс шалтгаалан ихэнх хүмүүс мөнгөө алддаг. Тэгэхээр арилжаа гэдэг нь бусад бизнестэй адилхан. Хамгийн гол нь арилжаа мөнгө олох хурдны зам биш.

Энэ бол марафон гүйлт. Марафоны тамирчин долоохон хоногт бэлтгэлээ базаагаад гүйгээд амжилт гаргахгүй. Үүнтэй адил арилжаанд хүн сайн суралцж, бэлдэх хэрэгтэй. Хамгийн багадаа нэг жилийн туршлага хуримтлуулж байж арилжааны зах зухаас ойлгодог болно.

-Арилжаа хийх талаар таниас суралцаж, дэлхийн зах зээл дээрээс ам.доллар олж байгаа залуус олон биз. Суралцагчдынхаа амжилтаас бидэндтэй хуваалцвал болно биз дээ.

Амархан аргаар ашиг олох хүмүүсийг луйвардах, чанаргүй сургалт явуулах, бэлтгэгдээгүй хүмүүсийг зах зээл рүү гаргах зэрэг эрсдэл нийгэмд үүсч эхэлсэн. Тиймээс би 2019 онд “MОT Wealt” Academy–ийг байгуулахдаа залууст системтэй зөв арга барилыг нь заах зорилгыг тавьсан. Манай академи үүсгэн байгуулагдсан цагаас хойш нийт 5200 гаруй сурагчтай болсон.

Энэ сурагчдаас өнөөдрийн байдлаар бүтэн цагаар арилжаа хийгээд ашигтай ажиллаж байгаа нийт 2000 залуус бий. Өдөрт нэг хүн хамгийн багадаа 100 ам.долларын ашиг олж байна гэж үзвэл өдөрт 200 мянган ам.доллар монголын эдийн засаг руу орж ирдэг гэсэн үг.

Энэ бол эдийн засгаа солонгоруулж байгаа нэг хэлбэр юм. Монгол Улс санхүүгийн хөрөнгийн зах зээлийн Ази номхон далайн төв болоод гадаадаас хөрөнгө оруулагчдыг татаж , том санг байгуулах нь миний мөрөөдлийн нэг хэсэг. Би чадвартай сайн арилжаачдаас сонгон шалгаруулалт хийж ирээдүйд байгуулах хөрөнгө оруулалтын санд ажиллуулна гэсэн бодолтой байгаа.

Би үүнийг хүмүүст хэлээд байдаггүй л дээ. Гэхдээ манай академийг төгссөн гурван сурагч Америкт долларын саятан болсон.

Үүнээс гадна гэртээ хүүхдээ хараад суудаг манай академийн суралцагч бүсгүй маань саяхан нөхөртөө бэлэг болгон шинэхэн G-Class машин авч өгсөн. Мөн Европит ажиллаж амьдардаг байсан залуу биеийн хүчний ажил хийхээ больж бүтэн цагийн арилжаач болсон. Ингээд яриад байвал манай суралцагч нар дунд амжилттай яваа олон хүн бий. Би тэд нараараа маш их бахархдаг.

-Тэгвэл таны хувьд өнгөрсөн хугацаанд арилжааны бизнесээс шантрах тохиолдол хэр их гарсан бэ. Танай суралцагч дунд шантраад больж байсан тохиолдол бий юу?

Сургуульд ч тэр 40 хүүхэд нэг ангид суралцахад бүгд онц сурдаггүй. Үүнтэй адил хувь хүний өөрийн хичээл, зүтгэлээс 100 хувь хамаарна. Манай суралцагчдаас хичэээлээ ч дуусгаагүй, сурч амжаагүй хүмүүс бий. Гэхдээ 5000 суралцагчаас 40 хувь нь буюу 2000 нь амжилттай явна гэдэг нь маш амжилттай тоо. Магадгүй манай сургалтаар дамжаагүй, системтэй сургалт аваагүй байсан бол 5000 хүний 90 хувь нь мөнгөө алдаад энэ зах зээлээс гарах байсан байх.

Мэдээж өнгөрсөн үед шантрах үе надад байсан. Одоо бол арга барилаа олсон учраас шантардаггүй. Би хамгийн анх 2016 онд арилжаа хийж эхлэхдээ 50 мянган ам.доллартай эхэлж байсан. Энэ мөнгөө маш богино хугацаанд 1 сая ам.долларт хүргэж чадсан. Үүний тулд би маш өндөр эрсдэл хүлээж арилжсан. Мөн аз завшаан ч надад тохиолдсон байх гэж боддог.

Гэвч буцаад маш богино хугацаанд 700 мянган ам.доллараа алдсан. Яг энэ үед би арилжаа хийж чадах хүн мөн үү гэдгийг өөрөөсөө асууж, өөртөө эргэлзэж эхэлсэн. Тухайн үед би арилжааны зах зээлээс түр хугацаанд холдоод өөр бизнес рүү анхаарлаа хандуулж эргээд алдаанаасаа суралцаж эхэлсэн.

Үүний үр дүнд эргээд арилжааны зах зээл рүү орсон. Тэгэхээр миний гаргасан алдаа, нэг удаа шантраад хэсэг хугацаанд тус салбараас холдсон нь намайг эргээд алдаанаасаа суралцаад илүү мундаг арилжаач болоход тус болсон. Мэдээж бэрхшээлгүй даваа гэж юу байх вэ дээ. Ерөнхийдөө арилжааны алтан дүрмийг баримтлаагүйн улмаас хүмүүс мөнгөө алддаг.

Үүнээсээ болж шантардаг. Уг нь бол маш энгийн зүйл. Жишээ нь би 1000 ам.доллартай арилжаанд ороход нэг удаагийн арилжаанд 1 хувь эрсдэх буюу 10 ам.долларыг эрсдэлд оруулна. Арилжаа хийх бүртээ нэг ам.долларыг эрсдэлд оруулж байгаа бол 2-3 ам.долларын боломжийн төлөө зах зээл дээрээс арилжаа хийгээд байх юм бол урт хугацаандаа ашигтай. Амархан гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ тоон статистикийн хувьд аваад үзвэл боломжтой зүйл.

10 арилжаа хийгээд тав нь амжилттай, тав нь амжилгүй болсон гэж бодоё. Нэг арилжаанд орохдоо нэг ам.доллар эрсдэж, хоёр ам.долларын төлөө арилжаад байвал таван арилжаа алдвал таван ам.доллар алдана. Тэгвэл арилжаа тутмаас хоёр ам.доллар горилсон бол нөгөө амжилттай болсон таван арилжаанд 10 ам.доллар хийнэ. Тэгэхээр нийт ашиг таван ам.доллар болно.

Уг нь хувь хүний алдаагаа засаад, шунал, айдсаа сайн хязгаарлаж чадах юм бол хэтрүүлээд хэлэхэд сармагчин ч арилжаа хийх боломжтой. Ерөөсөө л шантрах гэдэг зүйл нь хувь хүний алдаа, шунал мэдлэггүй байгаагаас болдог. Мэдлэгтэй хүн арилжааны зах зээлд бүрэн төгс итгэлтэй байдаг.

-Арилжааны бизнесийн талаар ямар ч ойлголтгүй байсан хүн багахан хэмжээний ашиг олтол хэдий хэр хугацаанд суралцах шаардлагатай бол?

Хүн бүрийн суралцах хугацаа харилцан адилгүй. Зарим нь хурдан сурч байхад удаан сурдаг хүмүүс ч байна. Дунджаар нэг жилийн хугацаанд тухайн хүн хичээж хангалттай цагийг зарцуулж чадах юм бол өөр түвшинд очдог. Юу ч мэдэхгүй анхан шатны хүнээс хавь илүү түвшинд очно.

Мэдээж алдаж болох эрсдэлийн мөнгөөрөө үзээд алдахад гэмгүй. Хэр их зүйл сурах хэрэгтэй вэ гэдэг төсөөлөл өгөхийн тулд манай академи дээр нийт үндсэн 50 гаруй цагийн видео хичээл бий. Жил бүр бид шинэ хичээл нэмдэг. Үүний учир нь арилжааны зах зээл байнга өөрчлөгддөг учраас үүнийгээ дагаад арга барил нь мөн өөрчлөгдөнө гэсэн үг.

Миний бичсэн Forex хөрөнгийн зах зээлийн арилжааны 400 гаруй хуудастай сурах бичиг бий. Мөн арилжааны туршлага олгох зорилгоор би шууд лайв хийгээд компьютерийн дэлгэцээ залууст харуулж байгаад арилжаа хийдэг байсан. Тэр үеийн бичлэгүүд гээд нийт 100 гаруй цагийн бичлэг байдаг. Үзэх хичээлийн материал, суралцах зүйлс маш их бий. Арилжаа бол тийм амар зүйл биш. Гэхдээ сурч чадахгүй зүйл огт биш.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *