Амьдралд ганц олдох маш сайн хадам гэж байдаг болов уу гэвэл байдаг гэж хэлнэ. Би үнэхээр…

Амьдралд ганц олдох маш сайн хадам гэж байдаг болуу гэвэл байдаг гэж хэлнэ. Би үнэхээр гайхалтай хадамтай хүн. Хадам маань хуучин нөхрийн маань ээж.

2008 онд анх 1р курст орлоо. Сургуулийнхаа урлагийн үзлэг бэлдэх ажилд орж бүжиг заалгуулахаар бүжгийн хамтлагт хандсанаар бүх зүйл эхэлсэн юм.

Үнэхээр хөөрхөн залуутай танилцаж орхилоо. Бүжгээ давтах бүртээ нэгэндээ санаа тавьж явсаар үерхлээ. 4 жил алхамч холдоогүй бүр огт му удаагүй үерхчээд анхны хүүхдээ олоод са лсан. Бүх зүйл хурдан болсон. Тэрний гадагшаа сурах сургууль бүтэж виз нь гарсан.

Тэрнээс болж аав ээж нь хүүгээ ирээдүйд амжилттай банкир болгоно аав болгож даавуу угаалгахгүй гэж хори глосноос бид са.лсан. Тэр ч са лахгүй буцаад ирнэ гэж амлаад явсан би 4 сартай жирэмсэн үлдсэн.

Ээж аав маань хүүхдийн аавыг нэхсээр, тэр хадмууд чинь хаана бна гээд л би удахгүй ирнэ гэсэн, намайг гуйна гэсэн хадам ээж аав ёстой ирж авна гэсэн гэж хэлээд өрөөндөө орж уилдаг байлаа.

Тэгээл Хүүхдээ төрүүлж 1 сар хүргээд хичээлдээ явсан. Хүүхдийн маань аав ор сураггүй. Би зүгээр л мэдэж байгаасай гэж хүсээд охиныхоо зургийг дараад аавруу нь явуулсан бараг 7 хоногийн дараа аз жаргалтай амьдраарай гэж хариу бичсэн байсан.

Юм хийхээр судалж явсаар лангуу түрээслэж засвар хийгээд наймаачин боллоо. Тэр үед хойноос маш удаан бичиж болзоонд урьсаар байдаг нэг залууд боломж олгв.

Тэгээд сэтгэл гаргахгүй хааяа уулзсаар нэг өдөр түүний ээж аавтай танилцав. Тэрний ээж аав бүр намайг их хүндэлж үнэхээр гэрт нь хүсэн хүлээж байсан зочин нь ирж байгаа мэт хандсан. Удалгүй охинтойгоо түүнийг танилцуулж бид бүтэн жил яг л эхнэр нөхөр охин 3 шиг түүнийд очиж явсаар охиноо яг 4 нас хүрсэн жил гэрлэлтээ батлуулж хамт байх болсон.

Хадам ээж аав бүр миний охинд бүхнээ зориулна. Орох бүрт нэг плаж, гутал, гээд л авчихсан сууж бна, хамаг мөнгөө миний охинд тоглоом аваад үнэхээр сайн. Удалгүй би мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн.

Эхний 3 жил бид асуудалгүй сайхан байсан ч сүүлийн хэсэгтээ хэрүүд зо.доон , хуу ралт огт байхгүй ч ямарч дот.но харилцаа байхгүй, бүр холдож зүгээр хамтрагч найзууд шиг мөнгөө нийлүүлж гэртээ юм аваад буруу хараад ажлаа хийдэг хүмүүс болсон.

Ингээд л бас л миний амьдрал бүтээгүй. Бидний са лалтанд хамгийн их шaналсан эсэргүүцсэн 2 хүн бол хадам ээж, миний охин. Одоо би ганц бие ээж. Хэдий миний охины төрсөн аав биш ч са лсан нөхөр маань охинтойгоо байнга уулздаг үүргээ.

Өөр хүнтэй суусан саяхан. Хадам ээж аав охиныг 7 хоног хараагүй л бол утасдаад охин ч эмээ өвөөрүү явмаар бна гээд. Эмээ нь бүүр охинд минь зориулж гэртээ жижиг өрөөгөө хүүхдийн өрөө болгож зассан. Эмээ өвөөгөө халаасыг нь хоослоод нэг л их баян охин явах болсон байна. Хадам ээж охинд минь бүр хадгаламж нээчихсэн.

Үнэхээр сайн хүмүүстэй тавилангаар л учирчдээ гэж боддог. Ганц бие ээж гэчихээд хадам аав ээжтэй тэгснээ нөхөргүй. Хэдий миний охин тэр хүмүүсийн мах цусны тасархай биш ч салшгүй холбоотой насан туршийн эмээ өвөө ач охин 3 болчихжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *