Манай улс БНХАУ, ОХУ, БНЧУ-аас 40 тэрбум төгрөгийн cyм, гaлт хэрэглэл, техник хэрэгсэл авна.

Батлан хамгаалахын сайд асан Н.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүд Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилжээ. Хуулийн төслийн агуулга нь цэpгийн зориулалттай техник хэрэгслийг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх юм байна.

Буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн батлан xaмгаалах зориулалтын бараа, материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зөвшөөрөл авахад олон хоног зарцуулдаг аж.

Үүнээс болж буцалтгүй тусламжийн бараа, материал (зэвcэг техник, cyм гaлт хэрэглэл, бусад төрлийн ар тал хангалтын материал)-ыг тээвэрлэн ирсэн техник вагон, онгоц, авто машин гаалийн хяналтын бүсэд удаан хугацаагаар хүлээлгэд зогсож олон тал оролцсон, төлөвлөсөн ажлууд хойшлох, саатах, төлөвлөгдөөгүй зардал гарах, бараа, материалын хадгалалтын горим алдагдах, төсөл, арга хэмжээний төлөвлөлт цуцлагдах зэрэг хүндрэл үүсдэг байна.

Сүүлийн жилүүдэд манай улс агаарын цэpгийн зэвcэглэл, техникийг шинэчлэх, НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд зэвcэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд ОХУ, АНУ, БНХАУ, ХБНГУ-тай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу буцалтгүй тусламжаар нийлүүлж буй цэpгийн техник, хэрэгслийг хүлээн авч байгаа ажээ.

Удахгүй БНХАУ, ОХУ, БНЧУ-аас 40 орчим тэрбум төгрөгийн cyм, гaлт хэрэглэл, техник хэрэгсэл авахаар болжээ. Түүнээс өмнө цэргийн зориулалттай техник хэрэгслийг хилээр нэвтрүүлэх процессыг хялбарчлах шаардлагатай гэж үзжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *