Жүжигчин Б.Даваажав 13 иргэний амийг аварчээ.

Монголын хошин урлагийн Комеди театрын захирал жүжигчин Б.Даваажав, өөрийн жолооч болох Е.Хишиг-Эрдэнийн хамт Архангай аймгийн Хангай суманд тоглолт хийж явах үеэрээ иргэдийн амь насыг аварчээ.

Тэд байгалийн гам шигт үзэгдэлийн үеэр автомашин нь эв дэрч, хээр саат.сан 13 иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Эдгээр иргэдээс 3 жирэмсэн хүн, 2 хүүхэд явж байжээ. Эр зориг гарган олон иргэдийн амь насыг аварсан тэднийг “Онцгoй байдлын албаны төлөө III” тэмдгээр шагнасан байна.

Түүний бага нас Цагаан хуаранд өнгөрсөн. Би хоёр ах, нэг эгчтэй. Намайг 10 настай байхад ардчиллын шуур га дэгдэж, сургуулиа орхисон.

Тэгээд гутал тосолж, ундаа зарж, савхи будаж, нүүрс зөөсөн. Ажил хийж олсон мөнгөөрөө би 15 настайдаа аавдаа 32 угалзтай монгол гутал, ээждээ алтан ээмэг авч өгч байсан. Тэр үед аав, ээж хоёр минь яаж баярлаж

байсныг одоо ч мартдаггүй. Харин 17 настайд аав минь нас ба.рж бүх зүйл оронгоор эргэсэн. Ингээд аавынхаа нэрийг гаргасан хүн болохоор шийдсэн юм. Тэгээд оройн ангид сурч, арван жилээ дүүргээд дараа нь СУИС-ийн

жүжигчний ангид элсч, жүжигчин болсон доо. Жүжигчин болох мэдээж амар байгаагүй хэмээжээ. Багаасаа л тэсвэр хатуужилтай өссөн мундаг залуудаа амжилт хүсэе. Эх сурвалж: Тойм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *